Блог

Гэмт хэрэг шилжих хөдөлгөөнтэй хамааралтай юу?

2000-2020 оны туршид орон нутагт нийт 207938 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг аймгаар нь задалж үзвэл, хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн 3 аймаг нь Сэлэнгэ (17991), Төв (16417), Хэнтий (15528) байна (Зураг 1). Харин одоо сүүлийн 21 жилийн турш бүртгэгдсэн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо нь тухайн аймагт шилжин ирсэн ба шилжин явсан хүний тоотой хамааралтай эсэхийг шалгая. Үүний тулд тархалтын...


Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг

Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг 2000-2020 оны хооронд Монгол Улсад нийт 498,324 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 285,680 буюу 57.3% нь Улаанбаатар хотод,  207,938 буюу 41.7% нь Орон нутагт (үлдсэн 0.9% нь бусад) тус тус бүртгэгдсэн байна. Энэхүү эзлэх хувь, цаг хугацааны явцад хэрхэн хувьссан болохыг Зураг 1-т харуулав. Зураг 1 дэх үр дүнгээс харахад,  2000 онд...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү?

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү? Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн шинжилгээ хийе. Корреляцийн шинжилгээний талаар энд дарж сонирхож болно. Мөн Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? нийтлэлийг үзэхийг зөвлөж байна. Дараах хүснэгтэд тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хоорондын хамаарлын хүчийг илэрхийлэх корреляцийн шинжилгээний үр дүнг харуулав. Тоон мэдээллийн хувьд 2017 оны 1...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? 

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн коэффициентыг тооцож үзлээ. Корреляцийн коэффициентын талаар өмнөх нийтлэлээр дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энд дарж эргэн үзэж болно. Дараах хүснэгтийн эхний баганад, Улаанбаатар хот ба бусад аймгууд хоорондын гэмт хэргийн түвшний хамаарлыг харуулсан болно. Энд гэмт хэргийн түвшинг бүртгэгдсэн гэмт хэргийн тоог хүн амын...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Пирсоны корреляцийн коэффициент (Pearson Correlations)

Пирсоны корреляцийн коэффициент “-1”-ээс “1”-ийн хооронд утга авах бөгөөд хоёр хувьсагч хоорондоо шугаман хамаарлын хүчийг хэмжинэ. Пирсоны корреляцийн коэффициентыг “product moment correlation coefficient” (PMCC), эсвэл зүгээр л “корреляци” гэж нэрлэнэ. Пирсоны корреляци нь зөвхөн хэмжигдэх (metric) хувьсагчдад (дихотомик хувьсагчдыг агуулдаг) тохирсон байдаг. Эрэмбийн (ordinal) хувьсагчдын хувьд, Spearman-ий корреляци юм уу Kendall’s tau коэффициентыг, харин нэрлэсэн (nominal) хувьсагчдын хувьд Cramér’s V коэффициентыг...


Posted By Category: Блог, Нийтлэл, СтатистикComments: 0

Залилангийн гурвалжин

Залилангийн гурвалжингийн онол Залилангийн сэдэлтэй холбоотой хамгийн өргөн тархсан онол бол 1950-аад оны судалгаанд үндэслэн Дональд Р.Крессейгийн хийсэн таамаглал юм. Крессей өөрөө энэ хэллэгийг гаргаж ирээгүй ч түүний загварыг залилангийн гурвалжин гэж нэрлэдэг болжээ (Kranacher & Riley, 2009). Залилангийн гурвалжин нь хууран мэхлэх үйлдлийн ердийн урьдал нөхцөл болох гурван нөхцөлийг авч үздэг. Гурвалжны гурван элемент буюу боломж, дарамт буюу шаардлага, мөн...


Авлигын төсөөллийн индекс #1

Авлигын төсөөллийн индекс Авлигын төсөөллийн индекс (АТИ) нь төрийн албан дахь авлигын түвшинг хэмждэг. Транспаренси Интернешнл олон улсын байгууллагаас[1] шинжээч, бизнес эрхлэгчдийн төсөөлөлд үндэслэн улс орнуудын[2] авлигын төсөөллийн индексийг жил тутам тооцож байна. Энэхүү индекс нь нэр хүндтэй байгууллагуудын[3] авлигын тухай 13 судалгаа, үнэлгээг нэгтгэсэн ерөнхий индекс юм. АТИ нь дэлхий даяар хамгийн өргөн хэрэглэгддэг авлигын үзүүлэлт юм. 2020 оны АТИ...


Posted By Category: Криминологи, СтатистикComments: 0

Гэр бүлийн хүчирхийлэл (Domestic Violence)

МУИС, СОЦ-4 Т.Билгүүн Гэр бүлийн хүчирхийлэл (Domestic Violence) Криминологийн шинжлэх ухааны тухай Криминологи нь гэмт хэрэг гэж юу болох, гэмт хэрэгтэн бие хүн, гэмт хэрэгтний зан үйл болон гэмт хэрэг гарахад нөлөөлдөг хүчин зүйлүүдийг судалдаг шинжлэх ухаан юм.  Тухайн улс үндэстний онцлог, шашин, нийгмийн харилцаа, үнэт зүйлсээс хамаарч хамгийн хор аюултай гэж 200 орчим үйлдлийг  улс орнууд гэмт хэрэгт тооцож ирсэн байдаг....


Криминологийн түүх

Криминологи нь нийгмийн болон хувь хүний ​​гэмт үйлдлийг судладаг шинжлэх ухаан Сэтгэл судлал, эдийн засаг, улс төрийн шинжлэх ухаан, байгалийн ухаан, биологи, хүний хувьсал ба хөгжил зэрэг хэд хэдэн тусдаа салбаруудад хуваагдана. Эрэн сурвалжлах бусад мэргэжилтнүүд хэн, хэрхэн гэмт хэрэг үйлдсэнийг судалж байхад криминологчид алив этгээд хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгааныг олох үүрэгтэй. Судалгааны салбар нь урт...


Posted By Category: КриминологиComments: 0