Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү?

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү?

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү?

Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн шинжилгээ хийе. Корреляцийн шинжилгээний талаар энд дарж сонирхож болно. Мөн Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? нийтлэлийг үзэхийг зөвлөж байна.

Дараах хүснэгтэд тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хоорондын хамаарлын хүчийг илэрхийлэх корреляцийн шинжилгээний үр дүнг харуулав. Тоон мэдээллийн хувьд 2017 оны 1 сараас, 2021 оны 7 сарыг хамарсан сарын давтамжтай, хугацаан цуваан мэдээллийг ҮСХ-ны цахим мэдээллийн сан www.1212.mn сайтаас авч ашиглав.

Үр дүнг ойлгохуй: 

  • Хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргүүд хоорондоо маш өндөр, эерэг корреляцтай (r=0.955). Энэ нь хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргүүд нэг нь нөгөөдөө нөлөөлж болох, эсвэл ижил жолоодлоготой буюу эдгээр гэмт хэргийг өдөөгч хүчин зүйлс нь ижил байж болно. Тэгэхээр, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргүүд хамт хэлбэлздэг буюу нэг нь өсөхөд нөгөө нь мөн өсөж байдаг, нэг нь буурахад нөгөө нь мөн буурч байдаг хандлага ажиглагдаж байна.

Дараах зарим үр дүнг, дээрхтэй ижил зарчмаар ойлгож болно.

  • Залилах болон хөрөнгө завших гэмт хэргүүдийн хооронд өндөр, эерэг корреляц байна (r=0.733).
  • Эдийн засгийн гэмт хэрэг нь хулгайлах (0.578), дээрэмдэх (0.569), хөрөнгө завших (0.569) гэмт хэргүүдтэй дунд зэргийн, эерэг корреляцтай.
  • Хүнийг санаатайгаар алах гэмт хэрэг нь бусад гэмт хэргүүдтэй хамааралгүй. Өөрөөр хэлбэл, хэлбэлзлийн чиглэл нь бусадтай ижил биш.
  • Харин, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх гэмт хэрэг нь бусад гэмт хэрэгтэй ижил чиглэлд хэлбэлзэх хандлагатай буюу эерэг корреляцтай.

Дээр дурдсан статистик үр дүнг, логик тайлбар хийгээд бидэнтэй хуваалцаарай. Баярлалаа.

 

 

Share this post