Бидний тухай

ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

Монголын Криминологичдын Холбоо нь анх 1999 оны 06-р сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байна.

Тус холбоо нь криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Одоо холбооны ерөнхийлөгчөөр Г.Эрдэнэбат, Гүйцэтгэх захирлаар М.Сүхбаатар, Удирдах зөвлөлийн даргаар Б.Батзориг, Хүндэт Ерөнхийлөгчөөр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (sc.d), профессор, Япон улсын нагояагийн их сургуулийн хүндэт доктор, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Б.Чимидийн нэрэмжит шагналт, академич С.Нарангэрэл, Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн академич, хууль зүйн ухааны доктор профессор, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, 2013-2016 онд Монгол Улсаас Бүг найрамдах Чех улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, Хууль зүйн доктор Д.Зүмбэрэллхам нарын криминологич, эрдэмтэд ажилладаг. Холбооны удирдах зөвлөлд гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судалдаг, энэ чиглэлээр мэргэшсэн, эрдэм шинжилгээ, практикийн арвин туршлагатай Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор Ж.Эрдэнэбулган, Их засаг Олон улсын их сургуулийн дэд профессор, доктор Ц.Цэлмэг, Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Г.Туяа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөлгчдийн хурлын даргын зөвлөх С.Энхтөр, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлтсийн дарга асан Г.Ганзориг, Т.Сүхбаатар, Д.Амарсайхан нарын криминологич эрдэмтэн, судлаачид байдгаас гадна холбооны гишүүнчлэлтэй, криминологийг сонирхон судалдаг олон тооны эрдэмтэн, судлаачид байдаг.