Мэдээ мэдээлэл

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЖЕНДЭРИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР  (Дэлгэрэнгүй үзэх) ХУУЛИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР (Дэлгэрэнгүй үзэх)


Posted By Category: Зарлал, Мэдээ мэдээлэлComments: 0

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхний заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. #HappyLunarNewYear


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын холбооны далбааг Асралт хайрханы оргилд мандууллаа.

Монголын Криминологичдын холбооны далбааг, тус холбооны судлаач Г.Дагвасүрэн Асралт хайрхан уулын оргилд 2022 оны 1 сарын 8-ны өглөө, ургахын улаан нарнаар мандууллаа. Асралт хайрхан нь Хэнтийн нурууны ноён оргил бөгөөд д.т.д 2799 м өргөгдсөн. Таныг мөнх цаст уулын босоо цагаан хийморь ивээг!


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Шинэ жилийн мэнд хүргэе!

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалын мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ Эрхэм хүндэт танд болон танай гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсдөд "Монголын Криминологичдын холбоо" НҮТББ-ын хамт олноос айлчлан ирж буй шинэ оны халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар http://criminology.mn/wp-content/uploads/2021/12/МКХолбоо-мэндчилгээ-NY2022.mp4  


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Судлаач, доктор Б.Баярсайханы “МОНГОЛЫН ЭРХ ЗҮЙН ТҮҮХ, СОЁЛЫН СУДАЛГАА” бүтээл хэвлэгдлээ

Монголын Криминологичдын холбооноос санаачлан Монгол Улсын Хүний Эрхийн Комисс, МУИС, Монголын Антропологийн холбоотой хамтарч Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн Арван зургадугаар зүйлийн хүний эрх, эрх чөлөөний талаар зохицуулсан заалтуудад хууль зүйн антропологийн судалгаа хийх төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд хийгдсэн ажлуудын зарим үр дүнгээс та бүхэнд толилуулъя. Бидний монголчуудын түүхийн судалгааны томоохон хэсгийг “эрх зүйн түүх” эзэлдэг гэдэгтэй хэн...


Монголын Кримнологичдын холбооноос “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа.

Монголын Криминологичдын холбооноос “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардуулах ёслол боллоо. Тодруулбал, монголын криминологийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С. Нарангэрэл, Гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцан, хууль зүйн ухааны доктор, профессор Д. Зүмбэрэллхам нарыг "Монголын Криминологичдын холбоо" НҮТББ-ын Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа. Монголын Криминологичдын...


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Хууль зүйн антропологийн судалгаа эхлүүлсэнтэй холбоотойгоор хээрийн судалгааны судлаачдад зориулсан цуврал сургалт үргэлжилж байна

Монголын Криминологичдын холбоо Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтуудад Хууль зүйн антропологийн судалгааг санаачлан эхлүүлсэн. Хууль зүйн антропологийн хээрийн судалгааны судлаачдад зориулсан цуврал сургалт үргэлжилж байна.  


Хууль зүйн антропологийн хээрийн судалгааны судлаачдад зориулсан цуврал сургалт эхэллээ.

Монголын Криминологичдын холбоо Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн заалтуудад Хууль зүйн антропологийн судалгааг санаачлан эхлүүлсэн. Хууль зүйн антропологийн хээрийн судалгааны судлаачдад зориулсан цуврал сургалт эхэллээ.


Монголын Криминологичдын холбооноос зарласан эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн эссэнүүдийг эмхэтгэн гаргалаа.

Монголын Криминологичдын холбооноос 2019 онд зарласан эссэ бичлэгийн уралдаанд ирүүлсэн эссэнүүдийг эмхэтгэн гаргалаа. Ковидын хориг сулрахаар байр эзэлсэн оролцогчдыг болзолын дагуу шагнаж урамшуулна. Эссэ бичиж ирүүлсэн оролцогч нар холбоон дээр ирж номоо үнэ төлбөргүй авна уу.


Posted By Category: Зарлал, Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын холбооны удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Монголын Криминологичдын холбооны удирдах зөвлөл 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж 2020 оны үйл ажиллагааны тайлан, 2021 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж, Монголын Криминологичдын холбооны Хүндэт ерөнхийлөгчийн од, түүний загвар, бэлгэ тэмдэг, олгох нөхцөлийг 100 хувийн саналаар баталлаа.  Мөн Кримнологичдын өдрийг жил бүрийн 6 р сарын 18-нд тэмдэглэж байх Кримнологчдын цэцэрлэгт хүрээлэнтэй болох Кримнологичдын холбооны далбаа болон билэг тэмдгийг...


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0