Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? 

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? 

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү?

Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн коэффициентыг тооцож үзлээ. Корреляцийн коэффициентын талаар өмнөх нийтлэлээр дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энд дарж эргэн үзэж болно.

Дараах хүснэгтийн эхний баганад, Улаанбаатар хот ба бусад аймгууд хоорондын гэмт хэргийн түвшний хамаарлыг харуулсан болно. Энд гэмт хэргийн түвшинг бүртгэгдсэн гэмт хэргийн тоог хүн амын тоонд харьцуулсан бөгөөд 2000-2020 оныг хамарсан тоон мэдээллийг ҮСХ-ны цахим мэдээллийн сан www.1212.mn сайтаас авч ашиглав.

Гол үр дүн: Орхон, Сүхбаатар аймгийн гэмт хэргийн түвшин Улаанбаатар хоттой ижил чиглэлд хөдлөх (тодруулбал, хамт өсөж, хамт буурах) хандлагатай. Энэхүү хамаарал нь хүчтэй байна. Үүнийг өөрөөр, хүчтэй эерэг хамаарал гэдэг. Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь аймгуудын хувьд Улаанбаатартай дунд зэргийн эерэг хамаарал байна. Сонирхолтой нь Завхан, Увс аймгуудын хувьд Улаанбаатараас эсрэг чиглэлд хөдлөх (тодруулбал, Улаанбаатарт өсөж байхад, эдгээр аймагт буурах) хандлагатай. Энэхүү хамаарал нь дунд зэргийн хүчтэй. Өөрөөр, дунд зэргийн сөрөг хамааралтай гэж хэлж болох юм. Харин, бусад аймгуудын хувьд, ялангуяа, Баян-Өлгий, Ховд, Говь-Сүмбэр, Сэлэнгэ зэрэг аймгуудад гэмт хэргийн түвшний хэлбэлзэл Улаанбаатарын хэлбэлзлийг дагахгүй (буюу хамааралгүй) байна.

Хойшоох баганын үр дүнгээс бусад аймгуудын гэмт хэргийн түвшний хамаарлыг харж болно.

Share this post