Монголын Кримнологичдын холбооноос “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа.

Монголын Кримнологичдын холбооноос “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа.

Монголын Криминологичдын холбооноос “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардуулах ёслол боллоо. Тодруулбал, монголын криминологийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С. Нарангэрэл, Гавьяат хуульч, доктор, профессор Н. Жанцан, хууль зүйн ухааны доктор, профессор Д. Зүмбэрэллхам нарыг “Монголын Криминологичдын холбоо” НҮТББ-ын Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжилж “Хүндэт ерөнхийлөгчийн Од” гардууллаа. Монголын Криминологичдын холбооноос санаачилсан тус Одыг 6 жилд нэг удаа Хүндэт ерөнхийлөгчөөр өргөмжлөгдсөн хүмүүст гардуулна. Хууль зүйн үндэсний хүрээлэнд болсон тус үйл ажиллагааг нээж тус холбооны Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар үг хэллээ.

Улаанбаатар хот
2021.06.30

 

Share this post