Мэдээ мэдээлэл

Холбооны хүндэт ерөнхийлөгчтэй уулзалт зохион байгууллаа

1999 онд Монголын Криминологичдын холбоог үүсгэн байгуулсан, Монголын Криминологичдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор профессор Н.Жанцан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хүндэт ерөнхийлөгчийн хувиар холбооны цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож үнэтэй зөвлөгөөг өглөө.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, криминологийн онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил эзэмшсэн тус салбарт өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх хүрээнд ахисан түвшний суралцагсдад тэтгэлэг олгох зорилгоор Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0