МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хуралдаан боллоо

МУ-д Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн анхны хуралдаан боллоо

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүн 2021 оны 02 сарын 09-ний өдөр анхны хуралдаанаа хийлээ. Тус зөвлөлд шүүх, прокурор, хууль сахиулах байгууллагын удирдлага, яамдын сайд, дэд сайд нарын 36 эрх бүхий этгээд багтдаг. Монголын Криминологичдын холбоо тус зөвлөлийн гишүүн байгууллагын хувьд бусад гишүүн байгууллагуудтайгаа хамтарч

  1. Тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчлийн криминологи судалгаа хийх ажлыг зохион байгуулах,
  2. Гэмт хэргийн гаралт, шалтгаан нөхцөл, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох зорилго бүхий эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах,
  3. Хүүхдийг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэдний хүмүүжил, төлөвшилд нөлөөлөх сөрөг мэдээллээс хамгаалах зорилгоор гар утасны дугаараар мэдээллийн урсгалд хязгаарлалт тогтоох,
  4. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирох эрсдэлтэй зорилтот бүлгийг тодорхойлоход чиглэсэн судалгаа, тандалтын ажлыг зохион байгуулах ажлыг гүйцэтгэхээр боллоо.

 

Эх сурвалж: Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл

Share this post