Блог

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД 23: ХУУЛЬ МЭДЭХГҮЙ БАЙХ НЬ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ!!!

Эх сурвалж нь тодорхойгүй, үнэн бодит байдлыг шалгаж тогтоохгүйгээр хэт туйлширч цахим сүлжээн дэх мэдээллийг цааш нь түгээх нь өөрөө Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэг болдог. Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрээс өөрийн “………………………..” нэртэй фэйсбүүк цахим хуудсаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн...


Posted By Category: БлогComments: 0

“Criminal man” # Сексийн гэмт хэрэг

Cesare Lombroso “Criminal man” Сексийн гэмт хэрэг Гэр бүл салалт нь араар тавилт, завхайрлаас сэргийлнэ. Найдваргүй болсон гэрлэлтийг элдэв саадгүй цуцалж эхэлснээр нөхрөө алсан эхнэрийн хэргийг хавьгүй цөөн хардаг болж дээ. Зарим бэлгийн гэмт хэрэг нь төрөлхийн хүчирхийлэгчийн байгалийн өгөгдлөөс үүдэгдэн үйлдэгдсэн байдаг. Харин бусад нь хот хөдөөгийн соёлын ялгаа, биеэ үнэлэлтийг тас хорьсон, эсхүл залуус гэрлэхэд хүндрэлтэй байдаг зэргээс болдог...


Posted By Category: UncategorizedComments: 0

Cesare Lombroso “Criminal man”

Чезаре Ломборозо Орчин үеийн криминологийн эцэг хэмээн өргөмжлөгдсөн энэ хүн “ухамсарт хүсэл зориг” гэх сонгодог онолын суурийг эрс үгүйсгэдэг ч түүний бүтээл ямагт эртний социологийн бүтээлүүдээс эш авсан байдаг. Хэдийгээр криминологичид түүнийг гэмт хэргийг биологийн хүчин зүйлсийн нөлөөн дор бүрэлддэг гэж номлохдоо нийгмийн хүчин зүйлсийн гэмт хэрэгт үзүүлэх нөлөөг үгүйсгэсэн гэдэг ч үнэндээ түүний бүтээлүүдийг анхааралтай судалбал тэр тэгээгүй. Ломброзо өөрийгөө...


Posted By Category: UncategorizedComments: 0

МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд уулзалт боллоо.

Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их Сургуультай хамтарсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний нарийн заалтуудыг хэлэлцэн, хичээлүүдийн уялдаа холбоо, цаашид хамтран ажиллах төслүүдийн талаар ярилцав.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

“Монголын Криминологичдын холбоо”-ны удирдах зөвлөлийн ээлжилт хуралдаан боллоо.

“Монголын Криминологичдын холбоо”-ны удирдах зөвлөлийн ээлжилт хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болж, уг хурлаар холбооны дүрмийг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүнээр Нүрэнзэдийн Туяаг нэмж сонголоо.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Холбооны хүндэт ерөнхийлөгчтэй уулзалт зохион байгууллаа

1999 онд Монголын Криминологичдын холбоог үүсгэн байгуулсан, Монголын Криминологичдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор профессор Н.Жанцан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хүндэт ерөнхийлөгчийн хувиар холбооны цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож үнэтэй зөвлөгөөг өглөө.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, криминологийн онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил эзэмшсэн тус салбарт өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх хүрээнд ахисан түвшний суралцагсдад тэтгэлэг олгох зорилгоор Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0