Author - admin

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД 27: “ХИЙ ДЭМИЙРЛИЙН ХАМ ШИНЖ, СЭТГЭЦИЙН ЭМГЭГ”.

Сэтгэцийн эмгэг гэж өвчний олон улсын ангиллын "сэтгэц, зан үйлийн эмгэгүүд" бүлэгт (F00-99) заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хэлдэг билээ. Өнөөгийн байдлаар дэлхийн 4 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна. Хууль зүйн шинжлэх ухаанд хэрэг хариуцах чадварыг анагаах ухааны болон хууль...


Posted By Category: БлогComments: 0

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД 25 : “БАГА НАСНЫ БЯЦХАН ҮРСЭЭ ХАМГААЛЖ, НЯЛХ НЯРАЙ ХҮҮХДЭЭ ЗӨВ БАЙРЛАЛААР ХӨХҮҮЛЖ СУРЦГААЯ”.

Хөхүүл хүүхдээ зөв байрлалаар хөхүүлэх, аль болох хэвтээгээрээ хөхүүлэхгүй байх, нярай хүүхдийн ам хамрыг хөхөөр, хөнжил, хучлагаар дарах, хучих зэргээр болгоомжгүй үйлдэл үзүүлэх, эх нойрмоглон хөхөөрөө хүүхдээ дарахаас сэрэмжлүүлэхээс үүднээс дараах хэргүүдийг товч байдлаар танилцуулан хүргэж байна. Төрсний дараа эмэгтэйчүүдийн даавар болох Эстроген болон Прогестроны ялгаралт эрс багасдаг бөгөөд энэ нь хүний сэтгэл санааг өөдрөг болгодог Серитонин (Аз жаргалын гормон...


Posted By Category: БлогComments: 0

ДУУЛИАНТ ХЭРГҮҮД 23: ХУУЛЬ МЭДЭХГҮЙ БАЙХ НЬ ХАРИУЦЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ ҮНДЭСЛЭЛ БОЛОХГҮЙ!!!

Эх сурвалж нь тодорхойгүй, үнэн бодит байдлыг шалгаж тогтоохгүйгээр хэт туйлширч цахим сүлжээн дэх мэдээллийг цааш нь түгээх нь өөрөө Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Худал мэдээлэл тараах гэмт хэрэг болдог. Б.А нь 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрээс өөрийн “………………………..” нэртэй фэйсбүүк цахим хуудсаас олон нийтийн сүлжээгээр Улсын Их Хурлын гишүүн...


Posted By Category: БлогComments: 0

МУИС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд уулзалт боллоо.

Монголын Криминологичдын холбоо, Монгол Улсын Их Сургуультай хамтарсан магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гэрээний нарийн заалтуудыг хэлэлцэн, хичээлүүдийн уялдаа холбоо, цаашид хамтран ажиллах төслүүдийн талаар ярилцав.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

“Монголын Криминологичдын холбоо”-ны удирдах зөвлөлийн ээлжилт хуралдаан боллоо.

“Монголын Криминологичдын холбоо”-ны удирдах зөвлөлийн ээлжилт хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр болж, уг хурлаар холбооны дүрмийг шинэчлэн баталж, Удирдах зөвлөлийн гишүүнээр Нүрэнзэдийн Туяаг нэмж сонголоо.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Холбооны хүндэт ерөнхийлөгчтэй уулзалт зохион байгууллаа

1999 онд Монголын Криминологичдын холбоог үүсгэн байгуулсан, Монголын Криминологичдын холбооны анхны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор профессор Н.Жанцан холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, хүндэт ерөнхийлөгчийн хувиар холбооны цаашдын үйл ажиллагааны талаар санал солилцож үнэтэй зөвлөгөөг өглөө.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хамтран хэрэгжүүлэх, криминологийн онолын мэдлэг, судалгааны ур чадвар, арга барил эзэмшсэн тус салбарт өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэх хүрээнд ахисан түвшний суралцагсдад тэтгэлэг олгох зорилгоор Монголын Криминологичдын Холбоо, Монгол Улсын Их Сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0