2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ОЛОН ХҮНД НӨЛӨӨЛӨХ ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ХЭРЭГЛЭХЭД АНХААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

                                       ТА ЭНЭХҮҮ САЙТААС МЭДЭЭЛЭЛ АВЧ БАЙГАА БОЛ ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДАНА УУ

Монгол Улсын цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулах болон нийтийн эмх замбараагүй байдлын үеэр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэмт хэрэг үйлдэгчийг зохих ёсны хариуцлагад татах үүрэгтэй. Гэвч эдгээр үйл ажиллагаа нь хүч хэрэглэх тухай олон улсын хүний эрхийн стандартад нийцэх ёстой. Эдгээр дүрмийг бодит байдал дээр хэрэгжүүлэх талаар НҮБ-аас олон төрлийн стандартыг боловсруулжээ.Тухайлбал: НҮБ-с 1990 онд баталсан “хүч болон галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчмууд” хэмээх эрх зүйн барим бичиг юм.                          

Энэхүү эрх зүйн баримт бичигт тусгай хэрэгсэл гэдгийг:           

Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүн, амьтанд нөлөөлөх, хүний бие болон зэвсэг, техник хэрэгслийг чадамжгүй болгох зорилгоор бүтээгдсэн хэрэгслын цогц юм. гэж тодорхойлжээ.               

Мөн “Хууль хэрэгжүүлэгч албан тушаалтнуудын зан үйлийн тухай” НҮБ-ын баримт бичгийн 3 дугаар зүйлд зааснаар “Хууль сахиулагчид нь зөвхөн онцгой тохиолдолд л өөрийн ажил үүргийг хэрэгжүүлэх хэмжээнд хүч хэрэглэж болно.              

 НҮБ-ын Үндсэн зарчмуудын 9-д “...албан хаагчид галт зэвсгийг зөвхөн өөрийгөө хамгаалах, эсвэл амь насаа алдах, эсвэл хүнд гэмтэл бэртэл авах эрсдэлд байгаа хүмүүсийг аврахаас бусад тохиолдолд хэрэглэж болохгүй” гээд “хүмүүсийн амь насанд шууд аюул учруулж буй онц хүнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ийм гэмт хэрэгтнийг баривчлахад”, “ийм үр дүнд хүрэхэд өөр аюулгүй арга хэмжээ үр дүнгүй байгаа тохиолдолд “ галт зэвсэг хэрэглэнэ гэж заажээ.          

Дээрхи байдлуудаас үзвэл цагдаагийн алба хаагч нь цагдаагийн тусгай хэрэгслийг шаардлагатай цаг үед, шаардлагатай нөхцөлд хэрэглэх явдал нь хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нь харагдаж байна.                         

Ийм учраас Монгол улсын цагдаагийн байгууллагыг нийгмийн хэв журам сахиулах, нийтийн аюулгүй байдлыг хангах, олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед түүнийг албадан тараах болон хууль бусаар зохион явуулж байгаа жагсаал цуглааныг албадан тараах үед хэрэглэх цагдаагийн зэвсэг тусгай хэрэгсэл түүн дотороо олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх эрхийг олон улсын жишигт нийтцүүлэн, цагдаагийн алба хаагч галт зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх эрх, хэрэглэх үнлэслэл журам, зэргийг цагдаагийн байгууллагын тухай хууль, жагсаал цуглаан хийх журмын тухай хууль зэрэг хууль тогтоомжид зааж өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.small;"> Нийгмийн хэв журам зөрчигч, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэгчийн идэвхтэй болон идэвхгүй байдлаар илэрхийлэх үйлдлийг хяналтандаа авах, саад хийх, таслан зогсоох зорилгоор хуулиар зөвшөөрсөн тусгай хэрэгсэл болон бусад хэрэгсэл ашиглан явуулж байгаа үйл ажиллагааг олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг намжаах, /албадан тараах/ үйл ажиллагаа гэнэ.                                                               

Цагдаагийн зэвсэг тусгай хэрэгсэл хэрэглэх явдал нь хүний төрөлхөөс заягдсан нэр төртэй байх, амьд явах, аюул заналхийллээс ангид, эрх чөлөөтэй байх эрхийг хөндөж байдаг. Тиймээс хүн бүр өөрийн эрхээ хуулиар хамгаалуулах эрхтэйг санаж хүний эрх, эрх чөлөөг үргэлж хамгаалах, хүндэтгэх, хөхүүлэн дэмжих зарчмыг баримтлах нь зүйтэй.

            Цагдаагийн алба хаагч нь тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, дотоодын Үндсэн хууль зэрэг баримт бичгүүдэд тунхагласан хүний эрхийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь зайлшгүй шаардлагатай.      

Тиймээс тусгай хэрэгслийг хэрэглэх үндэслэл журмыг нарийн боловсруулж баталсан хууль тогтоомж, журам, заавар, удирдамжийн дагуу хэрэглэх ёстой.[1]                                                                                                 

Тусгай хэрэгслийн үйлдвэрлэгчээс гаргасан заавар нь гадаад хэл дээр бол хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан орчуулагчаар албан ёсны орчуулгыг хийлгэнэ[2].            

Түүнчлэн тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө болон хэрэглэсний дараа нарийн бүртгэл хөтөлж хууль бусаар буюу хяналтгүйгээр, өөр зорилгоор ашиглах явдлаас зайлсхийх хэрэгтэй. Тиймээс Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 41.1 дэх хэсэг, 42 дугаар зүйлд Цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр албаны зэвсэглэмжид хүлээн авч бүртгэсэн галт зэвсэг, тусгай хэрэгсэл, сумыг хэрэглэнэ гэж заасан байдаг.                                                      

“Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл” гэж нийгэмд үүссэн сөрөг нөхцөл байдлыг хяналтанд авах боломжтой хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгсэл юм.                                                                   

 Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл байгаа эсэхийг заавал тодорхойлно. Үндэслэлтэй шаардлага байгаа тохиолдолд тусгай хэрэгслийн төрөл, тоо, хэмжээ, хэрэглэх хүрээ, дэс дараа, тактикийг сонгож, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэх талаар прокурорын байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.[3]                    

Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар 4 төрлийн олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг тодорхойлсон байна. Үүнд:

1/ Олон хүнд нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч         

            Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг нөлөөлөх хамрын самсаа болон нулимсны булчирхайг цочроож нулимс ихээр гоожуулах хий, шингэн төлөв байдалтай бодис /гар бөмбөг, сум, утаа, шүршүүр хэлбэртэй байж болно/;

2/ Олон хүнд нэг зэрэг нөлөөлөх амьсгал боогдуулагч    

Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг нөлөөлөх амьсгалын замын эрхтнээр дамжин уушгинд хүрч ханиалгах, амьсгал, хоолой боох үйлчлэл үзүүлэх зориулалт бүхий шингэн болон хийн төлөв байдалтай бодис;            

3/ Усан хөөрөг                          

Усыг өндөр даралтаар хүчтэй цацах төхөөрөмж             

Усан хөөрөгт машиныг нийгмийн хэв журам хамгаалах албаны даргын тушаалаар томилогдсон дараах 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллуулна.              

    Багийн ахлагч: Шуурхай удирдлагын штабын даргын шийдвэр, тусгай хэрэгсэл хэрэглэх бүлгийн даргын удирдлагад ажиллаж, багийн үйл ажиллагааг удирдана.             
    Усан хөөрөгч: усан хөөргийн төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалтыг хариуцна.
    Оператор: дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжийн бэлэн байдал, ашиглалтыг хариуцна.   
    Техникч: нулимс асгаруулагч, будагч бодис, усаар цэнэглэх, усны хоолойг холбох, салгах болон  нөөц жолоочийн үүрэг гүйцэтгэнэ.
    Механик-жолооч: машины техникийн аюулгүй ажиллагааг ханган ажиллана[4].

  4/ Утаан хөшиг үүсгэгч                

               Үзэгдэх орчныг хязгаарлах зорилгоор утаан хөшиг үүсгэх бодис /гар бөмбөг, сум, утаа, шүршүүр хэлбэртэй байж болно.        

Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тохиолдлууд

Олон улсын эрх зүйн зохицуулалт                             

-          Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд бодит хохирол учрах аюул

-          Өөр арга, хэрэгсэл хэрэглэх нь үр дүнгүй буюу зайлшгүй нөхцөлд

-          Хүч буюу тусгай хэрэгсэл хэрэглэх нь хуулийн биелэлтийг хангахад чиглэсэн байх[5]                                            

Дотоодын зохицуулалт:  

-          Нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох;

-          Нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох;

-          Байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх;

-          Хориглон эсэргүүцэж байгаа сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг баривчлах;  

-          Цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;

    Цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн буюу бүлэглэн довтолсон;
    Хүнийг барьцаанд авсан;                             
    Ялтан,цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан;   
    Галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
    Хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
    Хорих,  цагдан хорих, баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон[6]. гэсэн үндэслэлүүдийг хуульчилан зааж өгсөн боловч түүнийг хэрхэн яаж хэрэглэх хуулийн заалтыг улам боловсронгуй болгож өгөх шаардлагатай байна:

Тухайлбал: Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан тодорхой нөхцөл байдалд тусгай хэрэгсэл хэрэглэхдээ урьдчилан болон анхааруулах боломжгүй үед тохиолдолд бие даан шийдвэр гаргаж хэрэглэх эрхийг цагдаагийн байгууллагын тухай хуульд зааж өгөх.         

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 236-д тусгай хэрэгсэл хэрэглэх талаар олон шинэ заалт оруулсан боловч энэ нь цагдаагийн байгууллагын тухай хуулинд тусгагдаагүй учир алба хаагчидад хуулиа мөрдөж ажиллах уу журамаа баримтлаж ажиллах уу гэсэн эргэлзээг төрүүлсээр байна.

            Өөрөөр хэлбэл хуулийн хүчин чадлаас илүү эрхийг журмаар зохицуулж байгаа нь онолын хувьд алдаатай боловсруулжээ гэж бид үзэж байна.          

Нийтийн хамарсан эмх замбараагүй байдлын үед олон хүнд нөлөөлөх

 тусгай хэрэгсэл хэрэглэх нь:                                                                                                           

Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гэж: Олныг хамарсан үймээн самуун, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх үйл ажиллагаа нөхцөл байдлыг ойлгоно.[7]                                                                                                                                                

Цагдаагийн албан хаагч албан үүргээ биелүүлэх үед нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсэх, эвдэн бусниулах, галдан шатаах, эд хөрөнгө устгах, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэх буюу төрийн төлөөлөгчийг зэвсэглэн эсэргүүцэх зэргээр бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх, ийм үйлдлийг таслан зогсоох үүднээс хүч хэрэглэхээс бусад хэлбэрээр эсэргүйцлийг зогсоох боломжгүй тохиолдолд хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг зохих журмын дагуу тухайн нөхцөл байдалд ялгамжтай хэрэглэнэ.         

            Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлийн үед олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагын үнэлгээ хийж бодит үндэслэл байгаа эсэхийг нарийн тодорхойлно. Мөн түүнчлэн хүрээлэн байгаа орчин, эрсдэл, хэрэглэсний дараа гарч болох үр дагаварыг тооцоолон төлөвлөгөө гарган ажиллана.                  

Жагсаал цуглааныг албадан тараах, нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтын үед цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр байгуулсан шуурхай удирдлагын штаб (цаашид “Удирдлагын штаб” гэнэ)-ын даргын зөвшөөрөлгүй галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно.                                

            Олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед ажиллахдаа дараахи зарчмуулыг баримтлана.

Түгээмэл зарчмууд                                       

    Тайван замаар буюу хүч хэрэглэхгүйгээр асуудлыг шийдвэрлэх зарчим

Цагдаагийн байгууллага, алба хаагч нь жагсаал, цуглааны үед ажиллахдаа жагсагчдын эсрэг аль болох хүч хэрэглэхгүй байх, асуудлыг эв зүйгээр зохицуулах зорилготой байгаагаа үйл ажиллагаагаараа илэрхийлж байх хэрэгтэй. Цагдаагийн байгууллага, алба хаагч нь бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг, олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх тухайгаа урьдчилан сануулах ба тухайн нөхцөл байдалд хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэнэ[8]. Энэ нь жагсаал, цуглааныг зохион байгуулагч, эсхүл тэдний  төлөөлөгчтэй гэрээ хэлэлцээр хийх, сануулга бичиг тараах, чанга яригчаар анхааруулах гэх мэт хэлбэртэй байна.             

    Хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хүч хэрэглэх зарчим

Хуулиар зөвшөөрөгдсөн хүч, хэрэгсэл гэдэг нь гагцхүү хуулиар баталж хүлээн зөвшөөрсөн тусгай хэрэгслийг үндэслэл бүхий нөхцөлд хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл алба хаагч нь дотоодын хууль тогтоомж, тушаал, заавруудыг сайтар судалсан байх ба хуулиар зөвшөөрөгдөөгүй тусгай хэрэгсэл ашиглаж болохгүй юм[9]. Жишээ нь  хуулинд тодорхой заасан нулимс асгаруулагчаас өөр төрлийн химийн бодис бусад олон хүнд нөлөөлөх бодис хэрэглэхийг хориглоно.

    Бусад арга, хэлбэрээр эсэргүйцлийг таслан зогсоох боломжгүй тохиолдолд хүч хэрэглэх зарчим

Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал нь энгийн арга хэрэгсэлээр зогсоох боломжгүй болсон буюу тайван замаар тараах боломжгүй, үр дүнгүй болох нь тодорхой болсон үед тухайн нөхцөл байдал, эсэргүйцэлд тохирсон тусгай хэрэгсэл хэрэглэнэ. Түүнчлэн цагдаагийн байгууллага хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учирхаар байвал тусгай хэрэгслийг хэрэглэж болно.

    Тусгай хэрэгслийг ялгамжтай хэрэглэх

Тусгай хэрэгсэл хэрэглэх шийдвэр гаргаж байгаа эрх бүхий албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа  жагсаал, цуглаанд оролцогчдын зорилго, нас, хүйс, ямар хүмүүс байгаа зэргээс хамаарч тусгай хэрэгслийг ялгамжтай байдлаар хэрэглэнэ. Энэ нь мөн тухай этгээдийн гаргаж байгаа үйлдэлд тохирсон түүнд чиглэсэн байхыг хэлнэ. Цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар болон галт зэвсэг хэрэглэж  довтолсон, эсэргүүцсэн, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон, бүлэглэн довтолсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүйгээс бусад тохиолдолд өндөр настай, илэрхий насанд хүрээгүй, жирэмсэн, тахир дутуу болох нь мэдэгдэж байгаа хүмүүст тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох ба шаардлагатай үед мэх хэрэглэж болно[10].                      

Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхээс өмнө:                     

    Анхааруулга өгөх                                                           

Нийтийн эмх замбараагүй байдлыг таслан зогсоох, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох, жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэрийг биелүүлэх, байгууллага, иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан, гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан анхааруулна.            

Урьдчилан анхааруулахдаа тодорхой хугацаа зааж, чанга яригчаар зарлах зэрэг боломжтой аргыг хэрэглэнэ.                                             

Урьдчилан анхааруулснаас хойш заасан хугацаанд үйлдлээ зогсоогоогүй бол тусгай хэрэгсэл хэрэглэнэ.                        

Гэхдээ тухайн ажиллагаа, бүлгийг удирдаж байгаа албан тушаалтны шийдвэрээр урьдчилан анхааруулахгүй хэрэглэж болно[11].                 

    Эсэргүйцлээ зогсоох хугацаа өгөх    

Цагдаагийн байгууллага, алба хаагч нь анхааруулга өгсөний дараа тэдэнд сайн дураараа тарж явах бололцоо олгоно. Энэ нь уг жагсаалыг сонирхогч иргэд, хөндлөнгийн хүмүүс тусгай хэрэгсэлийн нөлөөнд өртөхөөс сэргийлнэ.  Цагдаагийн  байгууллага, алба хаагч нь олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхдээ анхааруулга өгөхөөс гадна тэдгээр жагсаалд оролцогчид, сонирхогчдыг чөлөөтэй тарж явах бололцоог олгож гарах, явах гарцыг нээсэн байна.

            Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх үед:

    Хамгийн бага хохирол учруулахыг эрмэлзэх

Тусгай хэрэгсэл хэрэглэж байгаа зорилго нь тухайн эсэргүйцлийг няцаах, хяналтандаа авах, таслан зогсооход чиглэгдсэн байдаг тул аль болох бага хор уршиг учруулах.  Эсэргүүцэл зогссон үед дахин хэрэглэхгүй байх      

    Хүний амь нас, нэр хүндэд хүндэтгэлтэй хандаж илүү их хохирол учруулахгүй байх[12]

Хэдийгээр тухайн эсэргүүцэгч этгээд чулуу, мод, шил, төмөр шидсэн бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд халдсан ч гэсэн түүнийг барисан тохиолдолд иргэдийн урд гаргасан үйлдэлд өширхөх маягаар зодох, дэглэх үйлдэл хийж болохгүй. Түүнчлэн эмх замбараагүй байдалд оролцоогүй энгийн буюу хөндлөнгийн хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж ажиллах хэрэгтэй. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчмыг баримтлах.  

    Онцгой байдал болон бусад шаардлагатай байгууллагуудтай ажиллах арга хэмжээ авах                          

Энэ нь нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гарч болох эрсдэлүүдийг тооцож Засаг дарга Онцгой байдал, Тагнуул, Эмнэлэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх, Прокурор, Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар төлөвлөгөөтэй, урьдчилан дадлага сургууль хийсэн байхыг хэлнэ.

Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа:

Эмнэлгийн туслалцааг гэмтэж бэртсэн хүн бүрт яаралтай үзүүлж шаардлагатай арга хэмжээ авах  /өмнө үйлдсэн үйлдэлээс үл хамааран/             

Тухайн этгээдийн жагсаал, цуглаан дээр гаргасан авир байдлыг үл харгалзах ба хохирсон хэнд ч болов туслах /цагдаа, үймээн гаргагч, жагсагч, жирийн иргэн, сонирхогч г.м/.  Тусламж шаардлагатай хүнд газар дээр нь анхны тусламж үзүүлж,  эмнэлэгийн байгууллагад хүргэх арга хэмжээг цаг алдалгүй авах, хордсон хүн амьтан гал түймэр гарах эх үүсвэр байгаа эсэхийг шалгаж холбогдох арга хэмжээ авах, иргэдэд зөвлөгөө өгөх[13]

    Дээд буюу удирдах албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх

Тусгай хэрэгсэл хэрэглэсэн талаар  өгөгдсөн үүргийг хэрхэн биелүүлсэн талаар шуурхай удирдлагын штабт илтгэнэ.        

    Бэртэж гэмтсэн хүнийн ар гэрийхэн болон ойр дотны хүмүүст нэн даруй мэдэгдэх[14]

Жагсаал, цуглаанд оролцогчид болон иргэд нь хэдийгээр хууль бус үйлдэл хийж хэрцгий авирласан байлаа тусгай хэрэгсэлийн нөлөөлөлд өртөж гэмтэж бэртсэн бол цагдаагийн байгууллагаас уг этгээдийн хэн болохыг тогтооож, ар гэрийнхнийх нь хаяг, утасны дугаарыг тодруулан түүний ар гэр, хамаатан садан,найз нөхдийн аль нэгэнд яаралтай мэдэгдэх арга хэмжээ авна. Уг хүний талаар ямар шийдвэр гарч хаана байгааг нь мөн дуулгана.

    Илтгэх хуудас бэлдэж удирдлагад танилцуулах

      Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсэн үндэслэл, нөхцөл байдал, арга ажиллагаа, үр дүнгийн тухай эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэнэ. Өөрөөр хэлбэл цагдаагийн төв байгууллагын даргад шуурхай танилцуулж энэ тухай илтгэх хуудас бичих.[15]  

 Анхны тусламж үзүүлэх, бие хамгаалах хэрэгслийг ашиглах алба хаагч нь тусгай хэрэгсэл ашиглах, олон нийттэй харилцах, зөрчилдөөн шийдвэрлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө дарж сурах чадвараа сайжруулах сургалтанд  хамрагдсан байх, бамбай хамгаалалтын хантааз, хамгаалалтын малгай, шууд үхэлд хүргэдэггүй зэвсэг хэрэглэж, эзэмшиж сурах. Өөрийн мэдэлд байх тусгай хэрэгсэлийг аюулгүй болгоомжтой авч явах.                             

Бүх төрлийн тусгай хэрэгслийн ашиглалтын албаны бэлэн байдалд цагдаагийн төв байгууллагын нийгмийн хэв журам хамгаалах алба хяналт тавьж цагдаагийн байгууллагын дарга тус байгууллагад байгаа бүх төрлийн тусгай хэрэгслийн хадгалалт, хамгаалалт, ашиглалтын бэлэн байдлыг хариуцах алба хаагчийг томилж, үйл ажиллагаанд нь хяналт тавина.

Бэртгэж гэмтэгсэдэд тусламж үзүүлэх:                

Цагдаагийн байгууллагын алба хаагч  албан үүрэг гүйцэтгэх явцдаа галт зэвсэг, тусгай хэрэгслийг бусдад хүч хэрэглэсэн тохиолдолд наад захын эмнэлгийн анхны тусламж үзүүлэх шаардлагатай. Ер нь ямар ч осол аюул тохиолдсон үед анхны тусламжийг зөв, тодорхой дэс дараалалтайгаар үзүүлэх явдал нь цагдаагийн ажилтны мэдлэг, чадварын нэг үзүүлэлт мөн.

Анхны тусламж гэдэг нь: Аливаа осол  гэмтэл, гэнэтийн биеийн хямрал, өвчин эмгэгийн үед эмнэлэгийн тусламж  иртэл, гарын доорх материалыг ашиглан, өөртөө болон  нөхөртөө үзүүлэх тусламжийг хэлдэг. Өөрөөр хэлбэл эмнэлгийн мэргэжлийн бус жирийн ард иргэдийн өөртөө болон нөхөртөө үзүүлж байгаа тусламжийг анхны тусламж гэж нэрлэх ба үүнийг эмнэлгийн мэргэжлийн түвшинд үзүүлж байгаа анхны тусламжаас ялгаж ойлгох хэрэгтэй.

     Анхны тусламжийг зөв үзүүлснээр:

            - Амь насыг аврах               

            - Осол гэмтлээс шалтгаалсан бусад хүндрэлүүдээс сэргийлэх

            - Эдгэрэлтийг түргэсгэх

            - Эмчилгээний зардлыг буруулах

- Хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг богиносгох зэрэг эерэг үр    

   дагаврыг бий болгоно.

            Цагдаагийн нэгж байгууллга нь ямар ч үед албаны бэлэн байдалд байж шаардлагатай үед үүрэг гүйцэтгэх дадлага туршлагатай байх нь цадаагийн байгууллагын нэн тэргүүний зорилт юм.

[1]  НҮБ-ын Хүч болон галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчмууд, 1990 он ., 1 дүгээр зүйл             

[2]  Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 41.1 дэх хэсэг, 42 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын

      үйл ажиллагааны журмын 2010 оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 1-р хавсралтын 233.3.4 дэх

      заалт

[3]  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 2010 оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 1-р

      хавсралтын 236.4.3 Б заалт                                            

[4]  Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 41.1 дэх хэсэг, 42 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 2010

   оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 1-р хавсралтын 236.7.1 дэх заалт

[5]  НҮБ-ын Хүч болон галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчмууд, 1990 он., 4, 9 дүгээр зүйл

[6]  Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 5 дугаар бүлгийн 41.1 дэх хэсэг, 42 дугаар зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 2010  

   оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 1-р хавсралтын 236.4.1 дэх заалт                            

[7]  Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын  2010 оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 2-р  

       хавсралтын 414.2 дэх заалт

[8]   Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 2010 оны 04 дүгээр сарын 02 –ны өдрийн 173 тоот тушаалын 1-р

       хавсралтын 233.6.1 дэх заалт.

[9]  НҮБ-ын Хүч болон галт зэвсэг хэрэглэх үндсэн зарчмууд, 1990 он ., 2 дугаар зүйл  

  • 2013-04-22
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх