2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

СЭТГЭЛ ЗҮЙН ҮҮДНЭЭС ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРГИЙГ ТАЙЛБАРЛАХ НЬ

Дэлхий даяар жилд 4 сая хүнийг хил давуулан худалдаалж байна. Олон улсын судалгааны байгууллагаас гаргасан мэдээлэлд хүн худалдаалах гэмт хэрэгт жил бүр Зүүн азиас 150 мянга, Зүүн өмнөд Азиас 225 мянга, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудаас 100 мянга, Дорнод болон Төв Европоос 75 мянга, Латин Америкаас 100 мянга, Африкаас 50 мянган хүн хохирогч болсоор байгаа төдийгүй тэднийг голлон Ази, Ойрхи Дорнод, Өрнөд Европ, Умард Америкт худалдаж байна[1] гэсэн албан ёсны мэдээлэл байна.

Эдгээр тоо баримтуудыг бууруулах, энэ гэмт хэргийн таслан зогсоох тал дээр манай орон идэвхитэй үйл ажиллагаа явуулж, мөн олон улсын байгууллага, бусад улс орнуудтай хамтран үйл ажиллагаа явуулсаар байна.

Энэ гэмт хэргийн үр дагавар нь сэтгэл зүйн дарамт, ачааллыг ихээр үүсгэдэг онцлогтой. Гэвч энэ сэтгэл зүйн шалтгаан, тэр дундаа энэ гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгэл зүйчийн үүрэг, оролцоо ямар байх, хэрхэн зохион байгуулж болох талаар одоогоор судлагдаагүй байна. Иймээс хүн худалдаалах гэмт хэргийн нийгэм, сэтгэл зүйн шалтгааныг тодруулах, түүнтэй тэмцэх ажиллагаанд сэтгэл зүйчийн гүйцэтгэх үүргийг анхдагч байдлаар тодруулах нь чухал гэж үзлээ.

Судалгааны зорилго: Хүн худалдаалах гэмт хэргийн нийгэм сэтгэл зүйн шалтгаан, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд үйл явцад сэтгэл зүйчийн үүргийг тодорхойлох.

Хүн худалдаалах гэмт хэргийг үйл ажиллагааны ерөнхий дараах үе шатаар ангилна. Үүнд:

  1. Гэмт хэргийн эхлэл үе /Энэ үед элсүүлэх, олох, зуучлах, тээвэрлэх үе шатуудыг орно/
  2. Гэмт хэргийн үе /Гэмт хэрэгтэн зорилтот ажлаа гүйцэтгүүлэх, хохирогч гэмт хэргийн золиос болж үүрэг гүйцэтгэх байдал орно/
  3. Гэмт хэргийн дараах үе/гэмт этгээд, хохирогч болсон үе/

Эдгээр үе шатуудтай холбоотойгоор хүн худалдаалах гэмт хэрэгт оролцогчдыг дараах байдлаар авч үзэж болохоор байна. Үүнд:

a)      Гэмт хэрэгтнүүд

  • Элсүүлэгч
  • Зуучлагч
  • Тээвэрлэгч
  • Борлуулагч
  • Харгалзагч
  • Худалдан авагч

b)      Хохирогч

  • Хүүхэд
  • Эмэгтэй
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

c)      Гэрч

  • Гэмт хэрэгтний гэр бүлийнхэн
  • Гэмт хэрэгтний хамаатан садан
  • Хохирогчийн эргэн тойрны хүрээлэл, найз нөхөд зэргийг багтаан ойлгож болох байна.

Энэ төрлийн гэмт хэргийн сэтгэл зүйн шалтгааныг тодруулан түүнд тулгуурлан сэтгэл зүйчдийн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагаанд дахь үүргийг дурьдахад оролцогчид тэр дундаа гэмт хэрэгтэн, хохирогчийн сэтгэл зүйн онцлогийг тодруулах нь чухал юм.

  1. Хүн худалдаалах гэмт хэргийн эхлэл үе шат:

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаанаас харахад энэ гэмт хэргийн хохирогчдын дийлэнхи хувь нь 30-аас доош насны охид байдаг гэсэн дүгнэлт гарсан байна /2.1 хэсэг, график 3/. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд энэ насны сэтгэл зүйн онцлогийг дараах байдлаар авч үзсэн байдаг. Үүнд:

  • Америкийн сэтгэл зүйч Эрик Эриксоны “Хүний хөгжлийн тухай” онолд 12-20 нас өсвөр нас, орь залуу насны эхэн үе. Энэ үед би бол сурагч, найз нөхөр, ах эгч мэтээр олон үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг юм байна гэдгээ мэдэрдэг. Тийм учраас энэ олон үүргийнхээ учрыг олж нэгтгэн, өөрийнхөө “би” ойлголт, төсөөлөл дээр төвлөрүүлэн зангидах нь чухал юм. Үүнийг Эриксон “Би-адилтгалын” сарнилт буюу үүргүүд холилдох гэж нэрлэжээ. Ид насны эхэн үе 20-25 нас: Бусад ойр дотно харилцаа тогтооход нийгмийн талаасаа болон бэлгийн бойжилтын хувьд бэлэн болсон байдаг. Энэ нь хүмүүсийн хүмүүсийн хоорондын харилцаанд гүнзгий орох үе юм. Янаг дотно харилцаа нь хайр сэтгэл, бэлгийн харьцаа төдийгүй чин сэтгэлийн нөхөрлөл, итгэлийг ч хамардаг байна. Тайван, итгэлтэй, дотно харилцааг бусадтай тогтоож чадахгүй бол хүн ганцаардан тасарч, зожиг болдог. Ганцаардмал хүмүүс нь хүнийрхүү, бусадтай ёс төдий харилцдаг байна.


[1]“Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлье”. УБ., 2009., 20-р тал

  • 2013-04-09
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх