2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Криминологийн талаар товчхон

Криминологи нь залуу шинжлэх ухаан юм. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан мөн гэж өдий төдий шалгуур тавьдаг үзэл баримтлалд бүрэн нийцэж эхэлсэн үед нь саяхан буюу 18-р зууны  сүүл үеээс 19-р зууны эхэн байсан гэсэн үг. Энэ бол классик буюу сонгодог криминологийн үүссэн түүхэн хугацаа. Үүнээс өмнө Шарль Луй Монтескье болон бусад олон эрдэмтэд “Хүмүүжилтэй байх” нь гэмт хэргээс баттай сэргийлж чадна зэрэг криминологийн шинжлэх ухаантай холбоотой үзлүүдийг толгойгоо гашилган байж бодож олсон байсныг орхиж болохгүй. Криминологи хэзээ үүссэн юм бэ? гэсэн асуултанд зарим судлаачид 19-р зуун гэж хэлдэг. 19-р зуунд криминологийг үүссэн гэж үздэг нь тийм ч оновчтой томъёолол биш юм. Учир нь гэмт хэрэг нь нийгмийн хөгжлийг даган үүсэн, хөгжиж ирсэн байдаг. Гэмт явдлыг судалж, сэргийлж ирсэн үе нь ч аль эрт байсан биз. Гагцхүү энэ судалгаа философи, ёс заншил, амьдралын хэв маяг, байгаль орчин, шашин, бурхантай холбоотой гэнэ.

 Гэмт явдал хэмээх нийгмийн сөрөг үзэгдлийг танин мэдэх оролдлого нь хүн буруу зөвийг ялгаж салгаж чаддаг болсон үеэс өөрийгөө болон ойр дотныхноо хамгаалах зөнгөөрөө тэдний эсрэг ямарваа үйлдэл, эс үйлдэхүйтэй тэмцэх төрөл бүрийн оролдлого хийсээр иржээ. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн, хүн яагаад бусдад хор аюултай муу үйл хийгээд байдаг юм бол, яагаад ийм нөхцөл байдал бий болоод байна гэдэг асуултын хариуг олж, амар амгалан, тайван амьдрах эх үүсвэр болсон гэмт явдалгүй нийгмийг бүтээхийн мөрөөдөж, түүхийн тодорхой цаг хугацаанд (социалист тогтолцоотой улс оронд) гэмт хэргийг бүрэн устгах зорилго тавин ажиллаж байсан үе ч түүхнээ бий.

Хүн төрөлхтөн гэмт явдал хэмээх нийгмийн сөрөг үзэгдлийн өмнө байгалийн гамшигаас дутуугүй айн чичирч амь нас, эд хөрөнгө болон засаг төрөө хамгаалахын тулд төрөл бүрийн оролдлого хийсээр иржээ. Энэхүү үзэгдэл нь өөрийгөө хүн төрөлхтөнд таниулаад байхыг төдийлөн хүсдэггүй судлахад маш төвөгтэй үзэгдэл учир үе үеийн гүн ухаантан, мэргэд, судлаачдын анхаарлын төвд байсан агаад хөгжлийн ээдрээ төвөгтэй замыг туулан шинжлэх ухаан болон төлөвшиж иржээ.[1]

Ном зохиолд нийгэм, биологи, сэтгэл зүйн шинжлэх ухааны давуу нөлөөтэйгээр өнгөрсөн зуунуудад криминологи хөгжиж ирсэнийг дурьджээ.

      Криминологи гэдэг нь латин гаралтай “Crimen”- гэмт хэрэг, грек гаралтай “Logis”-судлал, сургааль гэсэн агуулгыг нэр томьёоны хувьд илэрхийлдэг. Энэ нь гэмт хэргийг судлахгүйгээр түүнтэй тэмцэж, урьдчилан сэргийлж чадахгүй, хэрвээ зөв судалвал аюулаас хол байж чадна гэсэн хэрэг билээ. Гэхдээ гэмт хэрэг гэдэг нэр томъёо нь гэмт явдал гэдэг ойлголтоос сүүлд үүссэн. <> буюу гэмт хэрэг ойлголт нь Англид шүүх үйл ажиллагаа үүсч байх үед буюу 1196 онд Герних-II хаан Кларедон хотноо ассизамын эхлэлийг тавьсан үеэс бий болсон.[2]

     Ихэнх криминологичид криминологи бол шинжлэх ухаан гэж нотолдог. Харин судлаач Элмер Джонсон “криминологи нь шинжлэх ухаан, практик үйл ажиллагаа гэсэн хоёр ойлголтоын нэгдэл” гэж тодорхойлсон[3] бол Карл Меннингер “криминологи нь академик шинжлэх ухаан”[4], Колдуэлл “криминологи бол салбар шинжлэх ухаан”[5] гэсэн бол Лондонд болсон Олон улсын Криминологичдийн нийгэмлэгийн хуралдаанаар “Криминологи бол бие даасан шинжлэх ухаан” гэж тогтжээ. Гэвч 1960-аад оноос олонх криминологичид “Криминологи нь үнэн хэрэгтээ шинжлэх ухаан биш харин олон шинжлэх ухаанд тулгуурласан урлагийн хэмжээнд ойлгож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл анагаах ухаантай зүйрлэж болох юм” гэж тодорхойлсон бөгөөд энэ үзлийг тууштай баримтлагчдын тэргүүн эгнээн Сатерленд, Кресси[6] нар юм. Гэвч криминологи нь шинжлэх ухаан мөн үү биш үү гэдэг асуудал дээр маргаж цаг үрэх нь гэмт хэрэгтэй тэмцэл хийхэд төдийлөн ач холбогдол багатай гэдэгтээ санал нийлнэ байхаа.

          Нийгэм дэхь ихэнхи хүмүүс гэмт явдалтай эвлэршгүй тэмцдэг. Энд криминологи зайлшгүй байх ёстой гэсэн нийгмийн гаргалгаа хийх үндэс оршдог.

           Орчин үед криминологийн сэтгэлгээ өөр болсон. Гэхдээ энэ нь зөвхөн өрнөдийн хувьд шүү. Учир нь криминологи зөвхөн гэмт хэрэг, түүний явцуу шалтгааныг боломжийн судалж дуусаад, харин одоо “хүүхэд гудамжинд хамгаалалтгүй тоглож болохгүй тухай, хүмүүсийн хүнсний хэрэглээ, тээврийн хэрэгслийн асуудлууд, болон байгууллагын ажилтнуудын толгой мэдэн шийдэж буй асуудал, түүний үр дагавар,  лифтэнд суух уу, үгүй юу, байшингаа хэрхэн баривал хулгайчаас сэргийлэх вэ зэрэг өргөн хүрээтэй зүйлүүдийг анхааралдаа авч, заримыг нь шийдвэрлэчихсэн сууж байна. Үүнийг барууны орнуудад “Бүх нийтээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь буюу “public criminology” гэж нэрлэж заншжээ.

[1] Б.Батзориг, Б.Болдбаатар, Насанд хүрээгүй хүмүүсийн дунд криминологийн судалгаа явуулах аргачилал, УБ., 2004., 3-р тал

[2] В.Фокс, Введение в криминологию, М., Прогресс, 1980., 36 стр

[3] Johnson.E.H. Crime, Correction and Society. Homewood, 1964, p. 7.

[4] Menninger.K. The Crime of Punishment. New York, 1965., p.5.

[5] Caldwell.R.G. Criminology. New York, 1956.8 p.4-7

[6] Sutherland.E.H., Cressey.D.R. Principles of Criminology. 7th ed. Philadelphia. New York, 1966., p. 20.

 

 

Биокримнологийн хөгжлийн түүх, гол төлөөлөгчид
  • Гэмт хэрэг тайлбарлах Антропологи хандлагын түүх
  • Чезаре Ломборозо
  • Энрико Ферри
  • Эрүүгийн эрх зүй дэх Неоклассизмын үзэл
  • Рафаэло Гарафало
  • Чарльз Бекман Горин
  • Эрнэст Хютэн
  • Эрнэст Кретсчмер
  • Виллиам Шелдон
  • Ричард Дюгдаль
  • Гэмт хэрэгт өртөмтгий хүмүүсийн талаархи онол
  • Гэмт зан төлөв ба удамшлын хүчин зүйлс

 Психокриминологийн хөгжлийн түүх, гол төлөөлгчид

  • Гэмт хэрэгтний оюун ухааны хомсдлын тухай
  • Зигмунд Фройд
  • Исаак Рей
  • Хенри Маудсли
  • Хенри Годдард

 Социокриминологийн хөгжлийн түүх, түүний гол төлөөлөгчид

  • Адольф Кютлит, Андри Гюри “Гэмт явдлын статистик судлал “
  • Габриэл Тард “ Ял шийтгэлийн гүн ухаан ”
  • Эмиль Дюргкейм “ Нийгмийн эмх замбраагүй явдал “
  • Адольф Дринс

 20-р зууны криминологийн хөгжил, онол, практик

  • Психологи ба гэм явдал
  • Клиник Криминологи
  • Франц Фон лист “ Эрүүгийн бодлого ”
  • Нийгэм биологийн устгалын онол
  • Шүүх эмнэлэгийн шинжилгээний ололтоос
  • Гэмт хэрэгтнүүдэд ялгаварлан хандахаа больсноос европын орнуудад гарсан шинэ амжилтууд
  • Гэмт хэрэгтэнд нөлөөлөх Рейганизмийн онол
  • Гэмт хэрэгтэнтэй тэмцэх шинэ тогтолцоо буй болгох нь
  • З.Фрейдийн үзэл санааг гэмт хэрэг илрүүлэхэд хэрэглэх нь
  • З.Фрейдийн тогтолцоот үзэл санаа гэмт хэрэгт нөлөөлөх нь
  • Хууль зүйн систем болон гэмт хэргийн үл зохицолдох байдал
  • Гадаадын эрүүгийн үзэл баримтлалын тухай
  • Сургалтын онол
  • Гэмт хэргийн хяналтын гол санаа,агуулга
  • Устгах үзэгдлийн мөн чанар
  • Өөрийгөө хамгаалах зан авирын онцлогууд
  • Ёс суртахууны хөгжил ба гэмт явдал
  • Гэр оронгүй шоовдор амьдрал болон дасан зохицолтын онол
  • Гэр бүлийн уур амьсгал ба хэрэг зөрчил
  • Түрэмгийлэл, хүч хэрэглэсэн үйлдлийг сурталчлах, суралцах
  • Хувь хүний онцлог ба гэмт явдал
  • Оюун ухааны хямрал ба гэмт хэрэг
  • Орчин үеийн биокриминологи
  • Гэмт хэрэгтний генийн эрэлд
  • IQ ба гэмт хэрэг
  • Биохимийн хүчин зүйл ба гэмт хэрэг
  • Соёлын гажуудлын хурцдалын онол

 Гэмт зан төлөв ба биологийн хүчин зүйлс

  • Гэмт зан төлөв ба биологийн хүчин зүйлсийн тухай ойлголт
  • Гэр бүлийн судалгаа
  • Ихэр хүүхдүүд болон үрчлэлтнийн талаархи судалгаа
  • Мэдрэлийн дамжуулах үйл ажиллагаа
  • Даавар
  • Төв мэдрэлийн систем
  • Хүрээлэн буй орчин ба зан авирын биологийн хүчин зүйлс

 Гэмт хэрэгтний хувийн зан чанар

  • Гэмт хэрэгтний хувийн зан чанарын тухай ойлголт
  • Сэтгэл судлал, сэтгэл зүйн шинжилгээний онол
  • Зигмунд фрейд болон сэтгэл зүйн шинжилгээ
  • Гэмт зан төлөвийн талаархи сэтгэл зүйн шинжилгээний тайлбар
  • Хувийн зан чанарыг тодорхойлох тест ашигласан судалгааны тухай
  • Нийгмийн эсрэг хувийн зан байдал, гажуудал
  • Ирээдүйд тохиолдож болох аюул ослыг урьдчилан таамаглах
  • Гэмт хэрэг ба түрэмгий зан чанар

 Гэмт хэрэг ба эдийн засгийн нөхцөл байдал

  • Эдийн засгийн байдал гэмт хэрэгт нөлөөлхийн тухай ойлголт
  • Гэмт хэрэг болон эдийн засгийн нөхцөл байдалд хийсэн судалгаа
  • Гэмт хэрэг болон ажилгүйдэл
  • Гэмт хэрэг болон эдийн засгийн нөхцөл байдлын судалгаа

 Дюркгейм, нийгмийн эмх замбараагүй байдал ба өөрчлөлт шинэчлэлтүүд

  • Нийгмийн эмх замбраагүй байдлын мөн чанар, хор уршиг
  • Эмиль Дюркгеймийн аномийн талаархи онол
  • Механик нийгэм дэх гэмт хэргийн  байдал
  • Органик нийгэмлэгүүд дэх хэвийн бус байдал
  • Гэмт хэргийн талаарх Дюркгеймийн онолд үнэлэлт дүгнэлт өгөх нь

 Гэмт хэргийн экологи

  • Хүн төрөлхтөний экологийн онол
  • Чикагогийн гэмт хэрэг гардаг бүсэд хийсэн судалгаа
  • Төрийн бодлогын үзэл санаа
  • Гэмт хэргийн шалтгаан болох хөршүүдийн тухай сүүлийн үеийн онол
  • Гэмт хэргийн орчин судлал

 Зан төлөвийн онцлогийн талаархи онолууд

  •  Роберт Мертон  ба Америкийн нийгэм дэх эмх замбараагүй байдал
  • Зохион байгуулалттай гэмт явдлыг тайлбарлах онцлог шинж
  • Улс төрийн бодлогын үзэл санаа
  • Нийгмийн давхаргын онолын доройтол ба дахин сэргэсэн байдал
  • Хувь хүмүүс ба нийгмийн давхарга
  • Сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ба зохион байгуулалтгүй байдал

 Зан чанарын өөрчлөлтийн талаархи онолууд

  • Суралцахуйн онолын талаархи  сэтгэл зүйн чиг хандлагууд
  • Хуулбарлан дуурайх тухай Тардын хууль
  • Шатерлэндийн зөрчилдөөнт холбооны онол
  • Шатерлэндийн  онолын туршилтын судалгаа
  • Соёлын ба үүсмэл соёлын тухай онолууд
  • Зан чанар өөрчлөгдөх процесс

Хяналтын онол

  • Хяналтын онолын тухай ойлголт
  • Эрт үеийн хяналтын онолууд
  • Матзагийн гэмт явдал ба түүний чиг хандлагын онол
  • Хирсчигийн нийгмийн хяналтын онол
  • Нийгмийн хяналтын онолуудыг тодорхойлон дүгнэсэн байдал
  • Нийгмийн хяналтын онолоос өөрийгөө хянах чадвар
  • Готфердсон ба  Хирсчи нарын гэмт хэргийн тухай ерөнхий онол

 Гэмт явдлын тухай ойлголт

  • Өөр рүүгээ чиглэсэн гэмт хэргийн тухай ойлголт
  • Катзын гэмт хэрэгт уруу татагдах онол
  • Том нийгэм дэх гэмт хэргийн ойлголт
  • Гажуудал болон нийгмийн нөлөөлөл
  • Төрийн эрх мэдэл болон гэмт хэргийн ойлголт

 Шүүмжлэлт криминологи

  • Марксизм ба марксист криминологи
  • Постмодернизм болон постмодернист криминологи
  • Феминизм болон феминист криминологи

 Хөгжингүй  криминологи

  • Гэмт хэрэгтний дур сонирхол ба гэмт хэрэгтний шат ахих процесс
  • Хөгжингүй криминологит шилжих нь
  • Тоорнберригийн олон талт онол
  • Саампсон болон Лаубын албан бус нийгмийн хяналтын насаар ангилах онол

 Нийлмэл онолууд

  • Нийлмэл онолын тухай ойлголт
  • Брейтвэйтийн  онол
  • Вилагийн ерөнхий парадигм
  • Бернард болон Снайпс-ийн нийлмэл загвар жишээ

 Криминологийн онолын хэрэглэгдэх хүрээ

  •  Шинжлэх ухаан, онол, судалгаа шинжилгээ болон бодлогын асуудлууд
  • Хувь хүний онцлог чанарын тухай онол
  • Бүтэц үйл ажиллагааны онол  
  • Эрүүгийн эрх зүйн зан төлвийн тухай онолууд

 

  • 2013-03-09
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх