2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсны нэрэмжит эрдэм шинжилгээний хурал боллоо.

Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль сахиулахын их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сантай хамтран Монгол Улсын гавьяат хуульч, профессор Суурийн Жанцан агсны нэрэмжит “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг: тулгамдсан асуудал, Урьдчилан сэргийлэх арга зам, сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 05 дугаар сарын 16-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д зохион байгуулав.
Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр үг хэллээ.
Уг хуралд Улсын ерөнхий прокурорын туслах прокурор, Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Эрдэнэбулган, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, “Суурийн Жанцан сан”-г төлөөлж, С.Жанцан агсны гэргий Т.Баатархүү, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич С.Нарангэрэл нарын эрдэмтэн судлаачид оролцлоо.
Хурлын үйл ажиллагааг ХСИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор, цагдаагийн хурандаа Г.Гантөмөр удирдан явуулсан бөгөөд эрдэмтэн профессорууд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тулгамдсан асуудлын талаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Тухайлбал, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Академич С.Нарангэрэл “Өмчийн эсрэг ашиглан шамшигдуулах гэмт хэрэг: уламжлал, шинэчлэл, шийдвэрлэх асуудал” сэдвээр, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны мэргэжилтэн Б.Баяндүүрэн “Гэмт хэрэгтэй тэмцэх төрийн бодлого: өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, УЕПГ-ын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн хяналтын прокурор З.Сансарзолбоо "Залилах гэмт хэргийг шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудал, прокуророос тавих хянал" сэдвээр, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа А.Пүрэвдорж “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн нотлох ажиллагаа, эдийн засгийн шинжилгээ хийхэд тулгамдсан асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм.

Мөн ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Нямсүрэн “Өмчлөх эрхийн эрүүгийн эрх зүйн хамгаалалтын зарим асуудал” сэдвээр, ХСИС-ийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Хууль сахиулахын инновацийн төвийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Т.Очирбат “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд шинжлэн магадлахуйн дэмжлэг үзүүлэх ньсэдвээр, Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ш.Мөнхбат “Нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн хулгайлах төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр, Хуульч, өмгөөлөгч, эрүүгийн эрх зүй сонирхон судлаач Б.Ганболд “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн зүйлчлэл ба ял /хулгайлах гэмт хэргийн жишээн дээр/” сэдвээр, Судлаач Д.Чимэддамба “Монгол Улс дахь олон шатлалт маркетингийн залилах гэмт хэргийн төрөл, чиг хандлага, анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хурлаас зөвлөмж гаргасан байна. 

Тус зөвлөмжид өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, эрх зүйн зохицуулалт, арга зүй, урьдчилан сэргийлэх ажлыг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудад хүргүүлэх юм.

  • 2018-05-22
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх