2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

"Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016"-Практик хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Монголын Криминологичдын холбоо болон Нээлттэй нийгэм форумын хамтарсан "Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016"-Практик хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Нээлттэй нийгэм форумын байранд боллоо. Тус хэлэлцүүлгийг нээж Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат үг хэлсэн байна.

Хэлэлцүүлэгт:

1. “Гэмт хэргийн цагаан номыг албаны үйл ажиллагаанд ашиглах боломж” Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт судалаагын төвийн Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд,

2. “Гэмт хэргийн цагаан номын практик хэрэглээ” Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл,

3. “Хуулийн, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааг хөндлөнгөөс үнэлэхэд гэмт хэргийн цагаан номыг хэрэглэх нь” Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан,

4. “Гэмт хэргийн цагаан номыг эрдэм шинжилгээ, сургалтад хэрэглэх  боломж” “Гэмт хэргийн цагаан номыг криминологийн хичээл, сургалтад хэрэглэх нь” Монголын Криминологичдын холбооны гүйцэтгэх захирал Т.Сүхбаатар,

5.“Гэмт хэргийн цагаан номын эрдэм шинжилгээний ач холбогдол” Хууль сахиулах их сургуулийн багш Л.Цогтбаяр гэсэн сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлгийн төгсгөлд "Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017"-д оруулах санал шүүмжийг хүлээн авч нээлттэй ярилцлага хэлбэрээр өрнөлөө.

  • 2018-04-24
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх