2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

“Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач” клубын танилцуулга

Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүй, удирдлагын сургуулийн "Нийгмийн сөрөг үзэгдэл судлаач" клуб нь 2018 онд байгуулагдсан отгон салбар клуб юм. Тус хамт олон нь криминологийн шинжлэх ухааныг бусдад таниулж, хүмүүнлэг нийгмийн төлөө хувь хүний хөгжил боловсролд чиглэсэн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй системтэйгээр зохион байгуулж түүнийгээ хэрэгжүүлэх замаар нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулан удирдах зөвлөлөөр хэлэлцэн баталсан дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болно. Мөн клубын удирдах зөвлөл нь ерөнхий болон дэд гэсэн хоёр хэсэгт хуваагдан ерөнхий бүтэц нь 6 гишүүн дэд бүтэц 8 гишүүнтэй нийт 14 манлайлагч залуусын хамтаар ажилладаг. Одоо тус холбооны тэргүүнээр Х.Сугарбаяр, дэд тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн даргаар Г.Ган-Эрдэнэ нар ажиллаж байна. 

  1. Хажидсүрэн овогтой Сугарбаяр. 1997 оны 08 сарын 15-нд Өмнө-говь аймагт төрсөн. 2015 онд Өмнө-Говь аймгийн Улсын тэргүүний 1 дүгээр лаборатори сургуулийг төгссөн. МҮИС-д 2015 онд элсэн орсон. Эрдэм шинжилгээ хариуцсан сектор 2015-2016 онд,  МҮИС-ийн ХЗУС-ын  3 дугаар курс. . “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн тэргүүн
  2. Ганбат овогтой Гантулга.Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд 1999 оны 8 сарын 14-нд төрсөн. Ам бүл 4. 2017 онд Баянзүрх дүүргийн 102-р бүрэн дунд сургуулийг төгссөн. 2017 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн суралцаж байгаа. МҮИС-ий дэргэдэх Үндэсний Түүчээ клуб, Нийгмийн Сөрөг Үзэгдэл судлаач Клубын  удирдах зөвлөлийн гишүүн.
  3. Мөнхцэцэг овогтой Дэжидмаа. 2000 оны 6 сарын 8-нд Увс аймгийн Зүүн хангай суманд төрсөн. Ам бүл 3 ээж, дүүгийн хамт амьдардаг. 17 настай 2017 онд  7 дугаар сургуулийг төгссөн. Одоо МҮИС-ийн ХЗУС-ын 1 дүгээр курс . “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  4. Бямбажав овогтой. Бат-Эрдэнэ. 1997 оны 07 сарын 15-нд Баян-Хонгор аймагт төрсөн. Ам бүл 4. 2015 онд Баян-Хонгор аймгийн 1 дүгээр арван жилийн сургууль төгссөн. 2015 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн орсон. 3-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  5. Эрдэнэтогтох овогтой Эрдэнэтуяа. 1999 оны 03 сарын 26-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн. Ам бүл 6 .2017 онд Баруун-Урт сумын 3-р сургууль төгссөн. 2017 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн суралцаж байгаа. МҮИС-ын дэргэдэх “Үндэсний Түүчээ” клуб, “Нийгмийн Сөрөг Үзэгдэл судлаач” Клубын  удирдах зөвлөлийн гишүүн.
  6. Пүрэвдорж овогтой Ундрах. 2001 оны 3 сарын 9 нд Уланнбаатар хотод төрсөн. Ам бүл 4. Аав ээж дүүгийн хамт амьдардаг. 2017 онд Лидер бүрэн дунд сургуулийг төгссөн. 2017 онд МҮИС-ийн  ХЗУC-д элсэн орсон 1-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн.
  7. Ганзоригт овогтой Ган-Эрдэнэ. 1997 онд Завхан аймгийн Улиастай суманд төрсөн. 20 настай ам бүл 3 аав, ээж, ахын хамт амьдардаг. 2015 онд Завхан аймгийн Улиастай сумын бүрэн дунд 3 дугаар сургуулийг төгссөн. МҮИС-ын ХЗУС-ийн 3-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  8. Жамбалсүрэн овогтой Мягмардорж. 1997 оны 06 сарын 03-нд Өвөрхангай аймгийн Хархорум суманд төрсөн. Ам бүл 3. 2015 онд Аварга бүрэн дунд сургууль төгссөн. 2015 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн орсон. 3-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  9. Мандалсүрэн овогтой Цэцэгдэлгэр. 1999 оны 06 сарын 07-нд Увс аймгийн Цагаан хайрхан суманд төрсөн. Ам бүл 4. 2014 онд СХД-ийн 67-р дунд сургууль төгссөн. 2017 онд МСПK.-ыг Оёдол дизианы ангийг 5-р зэрэгтэй төгссөн. 2017 онд МҮИС-ийн  ХЗУC.д элсэн орсон 1-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн.
  10. Алтанцэцэг овогтой Эрдэнэбаяр 1995оны 12 сарын 23-нд  Завхан аймгийн Тэс суманд төрсөн. 23 настай.  ам бүл 4. 2003-2013 УБ хотын БЗД-ийн 102-р сургуулийг төгссөн. МҮИС-ын ХЗУС-ийн 3-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  11. Батболд овогтой Дэлгэрмаа. 1999 оны 1-р сарын 11-нд төрсөн. Ам бүл 6 айлын том анх 2006-2011онд ирээдүйн цогцолборт 1-ээс 5 ангиа төгссөн 2012-2015 онд 7-оос 9-р ангиа төгссөн бөгөөд 2013 онд 8-р ангид сурахдаа ирээдүй цогцолборын хэмжээнд хими биологийн тэмцээн хими-2-р байр биологи - 3-р байр тус тус эзэлсэн бөгөөд 2015 онд ирээдүй цогцолборын нэрэмжит тэмцээнд нийгэм хими хоёрт 3-р байр эзэлсэн 2015 онд Техник технологийн коллежд элсэн орж гагнуурын 1-р зэрэгтэй тус сургуульд 1жил суралцаж 2016 онд буцан ирээдүйн цогцолборын 2-р ахлах сургуульд орж 2016-2017 онд 11-ээс 12 ангиа төгссөн бөгөөд 2017-2018 онд МҮИС-ийн ХЗУС-ын салбарт суралцаж байна. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн
  12. Болормаа овогтой Бямбаабаатар. 1997 оны 12 сарын 06-нд Өмнөговь аймагт төрсөн  20 настай. Ам бүл 4. 2004 оноос 2015 онд Өмнөговь аймаг улсын тэргүүний 1 лабартори сургууль төгссөн. 2015 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн суралцаж байгаа. МҮИС-ын дэргэдэх Үндэсний Түүчээ клуб, Нийгмийн Сөрөг Үзэгдэл судлаач Клубын  удирдах зөвлөлийн гишүүн.
  13. Туяа овогтой Тэмүүжин. 1999 оны 5 сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. Ам бүл 5.  2017 онд Баянзүрх дүүргийн 102-р бүрэн дунд сургуулийг төгссөн. 2017 онд МҮИС-ийн ХЗУС-ийн  Эрх зүйн ангид элсэн суралцаж байгаа. МҮИС-ын дэргэдэх Үндэсний Түүчээ клуб, Нийгмийн Сөрөг Үзэгдэл судлаач Клубын  удирдах зөвлөлийн гишүүн
  14. Энхтөр овогтой Энхцэцэг. 1999 оны 3 сарын 26”нд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл 6. 2017 онд нийслэлийн 65 дугаар сургуулийг төгссөн. 2017 онд МҮИС-ийн ХЗУС-д элсэн суралцаж байгаа. Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн.
  15. Энх-Амгалан овогтой Сумъяа. 1999 оны 5 сарын 11-нд Завхан аймгийн Их уул суманд төрсөн. Ам бүл 5 аав, ээж, ах, дүүгийн хамт амьдардаг. 18 настай. 2017 онд Завхан аймгийн И х уул суманд бүрэн дунд сургуулийг төгссөн. МҮИС-ын ХЗУС-ийн 1-р курс. “Нийгмийн Сөрөг Үзэгдэл Судлаач ” клубын удирдах зөвлөлийн гишүүн

  • 2018-03-13
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх