2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

"Криминологийн шинэ хандлага, Монгол улсад нэвтрүүлэх боломж" сэдэвт цуврал лекц болно.

Монголын криминологичдын холбооноос санаачлан криминологийн шинжлэх ухааныг шимтэн сонирхдог оюутан, залуучуудын дунд эрүүгийн эрх зүй болон криминологийн шинжлэх ухааны талаар цуврал лекц зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэхүү уламжлалын дагуу энэ удаагийн цуврал лекцийг Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн судлаач, хяналтын прокурор Г.Оюунболд "Криминологийн шинэ хандлага, Монгол улсад нэвтрүүлэх боломж" сэдвээр лекц тавихаар болсон байна. Мөн тус арга хэмжээг холбооны дэргэдэх Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн салбар клубтэй хамтран зохион байгуулж байгааг дурдах нь зүйтэй. Дашрамд дурдахад тус лекц нь Их засаг их сургуулийн оюутан кино театрт болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. 

  • 2018-03-13
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх