2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Шинэ бүтээлийн нээлт боллоо.

Монголын Криминологичдын холбооноос санаачлан Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээн гэмт хэргийн нөхцөл байдал иж бүрэн анализ, дүн шинжилгээ хийсэн "Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016" болон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй” нэртэй 2 шинэ бүтээлийн нээлт 2018 оны 01-р сарын 31-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд боллоо.

Эдгээр номыг хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллага, ХСИС, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургуультай хамтран бүтээсэн билээ.

Шинэ бүтээлийн нээлтэд Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбат, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга  Л.Нямгэрэл, номын зохиогчид болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.НЯМГЭРЭЛ:

"Гэмт хэргийн мэдээлэл зөвхөн хоосон статистик хэлбэрээр яваад байна. Тухайн гэмт хэргийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллийн тоон дээр үндэслээд яриад байгаа болохоос биш аль аймаг хэдэн хүнтэй юм, тухайн төрлийн гэмт хэргийг аймгийн хүн амд нь хуваагаад үзэхээр улсын дунджаас хэд байгаа юм гэдгийг тогтоох хэрэгтэй.

Манай улсад үйлдэгдэж байгаа гэмт хэрэг олон улсын түвшинтэй харьцуулахад ямар байгааг бид судлаж үзэхгүй байсаар өдийг хүржээ. Тийм ч учраас голлон судалгааны ажилд тулгуурлан гэмт хэргийн цагаан ном хэвлэгдлээ.

Энэ бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс жил болгон гаргах товхимол юм. Дараагийн шатанд илүү нарийн судалгаатай номыг бүтээх болно" гэв.

ХСИС-ийн багш, төслийн багийн ахлагч Б.МӨНХДОРЖ:

"Дэлхийн улс орнууд тухайлбал Япон, АНУ, ХБНГУ зэрэг оронд гэмт хэргийн цагаан ном буюу оны статистикийн мэдээлэлд үндэслэн хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийсэн номыг эрхлэн гаргадаг.  Манай улсын хувьд гэмт хэргийн цагаан номыг гаргаж байсан туршлага бий.

2006 оноос эхлэн ЦЕГ-аас бүртгэгдсэн гэмт хэрэг, захиргааны зөрчил, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд үндэслэн жил бүр гаргаж ирсэн. Улсын Дээд Шүүхээс мөн энэ чиглэлийн тайланг жил бүр гаргаж байжээ.

Цагдаа, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр бусад байгууллагын гэмт хэрэгтэй холбоотой статистикийн мэдээлэлд үндэслэн онол арга зүйн бүхий л талаас нь дүн шинжилгээ хийх хэрэгцээ шаардлага байсан.

Цаашлаад үр дүнг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлогод ашиглах боломжийг бүрдүүлэх зорилготой. Гэмт хэрэгтэй тэмцэх системийн хүрээнд орчин үеийн криминологийн чиг хандлагад нийцүүлэн дүн шинжилгээтэй ном гаргахыг эрмэлзлээ" гэлээ.

  • 2018-02-01
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх