2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монголын криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Оюунболд илтгэлийн уралдаанд дэд байр эзэллээ.

Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор агсан Ж.Авхиагийн нэрэмжит "Эрүүгийн эрх зүйн тулгамдсан асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан өнгөрөгч баасан гарагт болж өндөрлөлөө. Тус эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг Их засаг олон улсын их сургууль, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төв хамтран зохион байгуулсан байна.

Илтгэлийн уралдаанд Их Засаг олон улсын их сургуулийн багш С.Тэгшжаргалын тавьсан илтгэл нэгдүгээр байр эзэлсэн бол хоёрдугаар байрт Монголын криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт судалгааны төвийн багш, хяналтын прокурор, судлаач Г.Оюунболдын тавьсан илтгэл шалгарчээ. Тэрээр энэхүү илтгэлийн уралдаанд "Криминологид суурилсан эрүүгийн эрх зүйн шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж оролцсон юм.

  • 2017-05-30
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх