2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монголын криминологичдын холбооноос санаачлан явуулдаг цуврал лекц 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.

Монголын Криминологичдын холбооноос санаачлан криминологийн салбарыг шимтэн сонирхогч оюутан судлаачдад зориулан цуврал лекцүүд зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу анхны лекц амжилттай зохион байгуулагдсан билээ. Тэгвэл энэ удаа 2017 оны 05 дугаар сарын 11-ны өдөр Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн лекцийн танхимд зохион байгуулагдлаа. Энэхүү цуврал лекцэнд урилгаар Монголын Криминологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор, судлаач Г.Оюунболд оролцож "Криминологийн шинэ хандлага, Монгол улсад нэвтрүүлэх боломж" сэдвээр лекц уншжээ. Лекцийн төгсгөлд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн оюутнууд илтгэгчээс сэдвийн хүрээнд сонирхсон асуултандаа хариулт авч, нээлттэй ярилцлага хэлбэрээр үргэлжилсэн байна.

  • 2017-05-26
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх