2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монголын криминологичдын холбооноос санаачлан оюутнуудын дунд цуврал лекц зохион байгуулав.

Монголын криминологичдын холбооноос санаачлан криминологийн салбарыг шимтэн сонирхогч оюутан, судлаачдад зориулж цуврал лекцүүд зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Их засаг ОУИС-ын "Event hall" танхимд тус холбооны салбар клубуудын оюутнууд болох Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн 150 гаруй оюутнуудын дунд анхны цуврал лекцийг амжилттай зохион байгуулав.

Энэхүү лекцэнд урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Эрүүгийн эрх зүйн үндсэн диллема: үзэл баримтлал, тогтолцоо, тулгуур зарчмууд" сэдэвт лекцээ толилуулж, сэдвийн хүрээнд болон криминологийн салбарын талаар оюутнуудын сонирхсон асуултанд хариулж нээлттэй ярилцлага хийсэн байна.

Лекцийн төгсгөлд Их засаг их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Г.Туяа нийт оюутнуудыг төлөөлж Монголын криминологичдын холбоонд талархал гардуулав.

Цаашид Монголын криминологичдын холбооноос цуврал лекцүүдийг тогтмол зохион байгуулах бөгөөд энэ нь криминологийн салбарыг нийтэд таниулах, түүнийг сонирхон судлагч оюутан залуусыг дэмжих, криминологийн салбарын хөгжил, хэрэгцээ шаардлага болон бусад онол, арга зүйн мэдээллээр хангах зэрэг олон давуу талтай юм. 

  • 2017-04-20
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх