2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ГЭРЧИД ХУУЛЬ БУСААР НӨЛӨӨЛӨХ ГЭМТ ХЭРГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ЧИГ ХАНДЛАГАД ХАМААРАХ ЗАРИМ АСУУДАЛ

Монгол Улсын Эрүүгийн хууль аливаа гэмт халдлагаас нийгэм, төр, иргэний аюулгүй байдлын баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахдаа цаг үеийнхээ улс төр, үзэл суртал, нөхцөл байдал, нийгмийн шаардлага, эрх зүйн соёл, ухамсар, үнэт зүйлсийг хамгаалж шинэчлэгдэх, нэмэлт өөрчлөлтүүд оруулах үйл явцтай тулгарч байсан онцлогтой.[1] Энэхүү нэмэлт, өөрчлөлтүүд нь хохирлын хэмжээ, гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй дэх нөхцөл байдлыг тодорхой болгох, шинэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хуульчлах, Монгол Улсын нэгдсэн орсон, соёрхон баталсан олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэхтэй уялдан холбогдож байдаг.

Хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлтийг оруулж эрх зүйн харилцаанд харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх нэгэн үндэслэл нь эрдэмтэн, судлаачдын судалгааны ажил, эрдмийн бүтээлтэй салшгүй холбоотой, нийгмийн хэрэгцээ, шаардлага ч үүнийг тодорхойлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 256 дугаар зүйлд “...Гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх”..., 256.1 дэх хэсэгт “...Хүч хэрэглэх, эд хөрөнгийг нь устгахаар заналхийлэх, шан харамж өгөх зэргээр гэрч, хохирогчоор худал мэдүүлэг өгүүлсэн, шинжээчээр худал дүгнэлт гаргуулсан, орчуулагчаар худал орчуулуулсан, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тодорхойлсон.

Харин эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулагдаж буй Монгол Улсын Гэмт хэргийн тухай хуулийн төслийн 21.5 дугаар зүйлд “Гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх” гэмт хэргийн бүрэлдэхүүнийг “Гэрчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь болон ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн, шан харамж амласан, өгсөн” гэж тодорхойллоо.[2]

 

Гэрчидхууль бусаар нөлөөлөх[3] заримасуудал

Гэрчид хууль бусаар нөлөөлөх асуудалд дүн шинжилгээ хийх нь туслах хэд хэдэн асуудлыг тодорхойлсон. Энэхүү асуудлын нэгээхэн хэсэг нь Цагдаагийн албаны алба хаагч, ажилтнуудын үйл ажиллагаа, арга замаар тодорхойлогдож эцэст нь, гэрчид хууль бусаар нөлөөлөх асуудалд хариу өгөхөд оршино.

Гэрчид хууль бусаар нөлөөлөх нь цаашид үүсэх хор хөнөөлөөс гэмт хэргийн хохирогч, гэрчийг хамгаалахтай холбоотой асуудлын том багц, нэг хэсэг нь юм. Эрх зүйн орчинд энэхүү асуудлаар тусад нь шинжилгээ, судалгаа хийх шаардлага тулгарч байгаагүй ч хууль зүйн шинэтгэлийн хүрээнд онцолж судлах шаардлага гарч ирснийг тодорхойлсон.

Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн гаж үзэгдэл, айлган сүрдүүлэх, хүн худалдах, худалдагдсан эмэгтэйчүүдийн ашиглах, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг үйлдэх, гэмт бүлэглэл болон зохион байгуулалттай үйлдэгдэх гэмт хэргийн цаана эмзэг нотолгооны эх сурвалж болсон гэрчийн асуудал, гэрчид хууль бусаар нөлөөлөх үйлдлүүд илэрнэ. Олон улсын түвшинд гэрчид хууль бусаар нөлөөлөх асуудлыг шүүх, прокурорын шатанд онцгой ач холбогдолтой байдлаар тодорхойлж ирсэн ч, энэ нь цагдаагийн байгууллагын зүгээс илүү чухал ач холбогдолтой хэмээн томьёолсон. Энэхүү томьёоллоор цагдаа байгууллагын үйл ажиллагаа хамгийн их хамаарал татаж байгаа асуудал тул асуудалд хариу хэрхэн өгөхийг цаашид анхаарлаа хандуулья.

Гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг нь олон төрлийн үүрэг гүйцэтгэж, бусад асуудалтай холбогдон цагдаагийн алба хаагчдын үйл ажиллагаанд байнга тааралдаж байгаа ч гэрчийг айлган сүрдүүлэх хөдөлгөгч хүч нь анхны гэмт хэргийн талаар мэдүүлэг өгсөнөөр тэдний дараа дараагийн хохирлын хариу ирдэг.

Асуудлын ерөнхий тодорхойлолтоор[4]гэрч, эсвэл гэмт хэргийн хохирогч болдог иргэн цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн талаар, эсхүл гэмт этгээдийн үйлдлийг нотлоход туслах дургүй байдаг.Энэ дургүйцэл нь гэмт хэрэгтэн буюу түүний хараат хариу арга хэмжээг ойлгох, бодит аюул заналхийлэлд өртөж болзошгүй хэмээх бодлыг агуулж явдаг.

Зарим олон нийтийн зүгээс гэрчлэлт, гэмт хэрэг үйлдсэн этгээд, тэдний гэр бүл, найз нөхдийн хоорондоо нягт хэлхээ холбоотой байдал нь гэрчлэлтийг зогсоох, гэрчид хууль бусаар нөлөөлөх ойлголттой маш чухал нөхцөл байдлаар холбогдож байдаг. Практик туршлагаас үзэхэд, гэрч айлган сүрдүүлэх нь зохион байгуулалттай гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байдаг гэсэн тодорхойлолт байсан боловч сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, гэмт бүлэглэл, хүчирхийлэл болон шинэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах хүчин чармайлт бүтэлгүйтэж ирсэнтэй холбогдож байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 5[5] дугаар зүйлийн “... Нэр томьёоны тодорхойлолт”...-ийн 5.1.10-д “бусад оролцогч”-оор тодорхойлсон “гэрч” нь цагдаагийн байгууллагад мэдээлэл өгч чадах эсвэл энэ байгууллагын хажуугаар нь өнгөрөх аль алинд хамааруулан ашиглана.

Гэрчүүдийг айлган сүрдүүлэхтэй холбоотой шалтгаан, нөхцөлөөр цагдаагийн алба хаагч нартай “бусад оролцогч”-д хамтран ажиллахаас татгалзсаар ирлээ. Цагдаагийн байгууллагад итгэх итгэл, үйл ажиллагааны дутагдалтай ажиллагаанаас болж “амьд хүний гэрч болохоор, үхсэн хүний дэр болсон дээр” гэсэн хэлц үг олон нийтийн дунд ам дамжин яригдсаар байна.

Гэрч айлган сүрдүүлэх үйлдэл нь олон хэлбэртэй байдаг:

  • 2015-12-07
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх