2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ЭТГЭЭДИЙГ БАРИВЧЛАХ, СААТУУЛАХ ҮЕД ГЭМ ХОР УЧРУУЛАХ ИНСТИТУТЫГ ГАДААДЫН ЗАРИМ ОРНЫ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ТУСГАСАН БАЙДАЛ

2002 оны шинэ Эрүүгийн хуульд хүний эрхийг дээдлэх, түүний хэрэгжих баталгааг хангах, эрх зүйн зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх, таслан зогсоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, төрийн эрх бүхий байгууллагын албан хаагч хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх, эрх ашгаа хамгаалуулах нөхцлийг баталгаажуулхад чиглэгдсэн олон хэм хэмжээ хуульчлагдсаны нэг нь гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлуудын төрөл болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах тухай заалт юм.

Монгол Улсын эрүүгийн хуульд заасан[1] гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах институтийн эрх зүйн зохицуулалт нь онолын түвшинд бүрэн судлагдаагүй, нэг мөр ойлголтонд хүрээгүй, практик хэрэглээнд алдаа дутагдал гарах, харьцангуй бага хэрэглэх, хууль хэрэглэгч субьектийн онолын мэдлэг дутмаг, төрийн тусгай албан хаагчын хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө эрүүгийн хариуцлагад үндэслэлгүйгээр татаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, улмаар эрүүгийн хуулийн хууль ёсны зарчим алдагдаж төсөөтэй хэрэглэх байдал гарсаар байна. Энэ нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах ойлголтын онолын асуудал, эрх зүйн зохицуулалт, түүнийг практикт хэрэглэж байгаа байдал нь учир дутагдалтай, бүрэн судлагдаагүй, маргаантай байдаг учир түүнийг онол, практикийн үүднээс судлах шаардлага зайлшгүй тулгарч байгааг илтгэн харуулж байна. Эрх зүйн шинэчлэлийн бодлого эрчимтэй явагдаж байгаа өнөө үед эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээг зөвхөн Монгол Улс төдийгөөр хязгаарлах нь өрөөсгөл болох тул гадаадын зарим улс орны эрх зүйн дэвшилттэй зохицуулалтын талаар авч үзэх нь онол практикийн чухал ач холбогдолтой тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах институтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дэлхий нийтийн эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилтэй уялдуулах, зайлшгүй судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Орчин үед өндөр хөгжилтэй орнуудын эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах тухай ойлголтыг гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдлын бие даасан нэг төрөл гэж үздэг. Эрх зүйн харилцааны ижил төстэй тулгамдсан асуудлыг гадаадын улс орнуудад хэрхэн шийдвэрлэж байгаа талаархи ололт амжилт болон алдаа дутагдлыг тодруулж, үр дүнг үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэхэд зохистой хэлбэрээр ашиглахад харьцуулсан эрх зүйн судалгаа зайлшгүй шаардлагтай юм. Дээрх зорилгоор гадаадын зарим орнуудын эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах, саатуулах үед гэм хор учруулах талаар хэрхэн хуульчилсаныг авч үзье.

ОХУ: 1996 онд батлагдсан ОХУ-ын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн “Гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэх нөхцөл байдал” гэсэн 8 дугаар бүлгийн 38 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед гэм хор учруулах асуудлыг бие даасан байдлаар хуульчилжээ. Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хуулийн байгууллагад хүргэхийн тулд баривчлах болон тэднийг дахин гэмт хэрэг үйлдэх явдлыг таслан зогсоох явцад гэм хор учруулсан нь тухайн нөхцөлд өөр аргаар уг этгээдийг баривчлах саатуулах боломжгүй тохиолдолд ба энэ үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хэтрүүлэхгүй бол гэмт хэрэгт тооцохгүй”, мөн 38.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах үед тавигдах шаардлагын хэр хэмжээг хэтрүүлсэн гэдэгт гэм хор учруулсан үйлдэл нь баривчлагдаж, саатуулагдаж буй этгээдийн нийгмийн хор аюул хэр хэмжээ, баривчлагдах саатуулагдах үеийн нөхцөл байдлыг илт хэтрүүлсэн байхыг хэлнэ.

Ийм үйлдэл нь зөвхөн санаатайгаар үйлдсэн гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээнэ”[2] гэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг баривчлах саатуулах ажиллагаанд тавигдах шаардлага буюу хэр хэмжээг хэтрүүлэхгүй байх талаар хуульчилж өгсөнөөрөө онцлог зохицуулалт болжээ.

БНХАУ: Тус улсын эрүүгийн заргын хууль нь



[1]Монгол Улсын Эрүүгийн хууль. 2002 он.43-р зүйл.

[2] Уголовный кодекс. РФ. М.,1996 год

  • 2015-11-09
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх