2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД “TASER X-26” ЗАГВАРЫН ЦАХИЛГААН ГҮЙДЛЭЭР ЦОХИГЧ БУУГ АШИГЛАХ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГА, ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ЗАРИМ АСУУДАЛ

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хууль сахиулах салбарын эрх зүйн шинэчлэлийн ажлын хүрээнд 2013 онд Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчлэн найруулж “Цагдаагийн албаны тухай”[1] хууль батлагдсан бөгөөд  уг хуульд нийцүүлэн цагдаагийн байгууллага нь чиг үүргээ хэрэгжүүлэн ажилллаж байна.

Тус хуулинд цагдаагийн байгууллага, алба хаагчийн албаны галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх талаар дараах зохицуулалт тусгагджээ.

Тухайлбал: Цагдаагийн байгууллага, алба хаагч албан үүргээ гүйцэтгэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэнэ[2], Алба хаагч үүрэг гүйцэтгэх  үедээ гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл зэрэг иж бүрдэл бүхий агсамжаар хангагдах бөгөөд хууль тогтоомжид заасны дагуу хэрэглэнэ[3], Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэх алба хаагчид галт зэвсэг олгох, алба хаагч нь галт зэвсгийг биедээ авч явах эрхтэй[4] гэж тус тус заасан байна.

Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор С.Нарангэрэл “Агсамж гэж цэрэг, цагдаагийн албан хаагч бүрийн нэг бүрийн иж бүрэн хувцас, хэрэглэл, зэвсэглэл”-ийг хэлнэ[5]гэж тодорхойлсон байна. 

Цагдаагийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль[6] батлагдан гарсан юм.

Тус хуулинд хууль сахиулагч албан үүргээ гүйцэтгэх үедээ биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх харилцааг зохицуулах холбогдох хууль батлагдаж, хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд цагдаагийн байгууллага, алба хаагч Цагдаагийн албаны тухай хуулийн 33.6-д заасан биеийн хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхдээ энэ хуулийн 17-21 дүгээр зүйлд заасныг баримтална[7] гэжээ.

Өөрөөр хэлбэл галт зэвсэг, тусгай хэрэгсэл, биеийн хүчийг хэрэглэхдээ тус хуулийн 17-21 дүгээр зүйлд заасан үндэслэл журмыг цагдаагийн алба хаагч баримтлан ажиллахыг зүйл заалт бүрээр нарийвчлан тодотгож оруулсан байна.

Цагдаагийн албаны тухай хуулийг цагдаагийн байгууллага, алба хаагч нь  үйл ажиллагаандаа  баримтлан ажиллаж байгаатай холбогдуулан 2010 оны Цагдаагийн ерөнхий газрын дарга, Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн баталсан “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх заавар нь хүчингүй болсон бөгөөд одоо Хууль зүйн сайд, Улсын Ерөнхий прокурортой зөвшилцөн баталсан 2014 оны А/126 тоот тушаал[8]-ыг мөрдөн ажиллаж байна.

Тус тушаалын хавсралтаар батлагдсан зааварт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдах албаны галт зэвсэг, тусгай хэрэгслийн жагсаалт болон тэдгээрийг алба хаагч нь хэрхэн яаж ямар аргачлалаар хэрэглэхийг тусгайлан заасан ба Цагдаагийн албаны тухай болон Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн галт зэвсэг, тусгай хэрэгслийн заалтын үзэл баримтлалд нийцүүлсэн байна.

Тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааварт цагдаагийн алба хаагчаас  цахилгаан гүйдлээр цохигч бууг /“Taser X-26” загварын цахилгаан буу/ хэрхэн ямар аргаар ашиглах, анхаарвал зохих зүйлийн  талаар тусгаж өгсөн нь цагдаагийн албанд сүүлийн үеийн дэвшилтэт шинэ төрлийн тусгай хэрэгслийг хэрэглэх анхны эхлэл болсон юм. Үүнийг тодруулбал:

  • Ø Хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч цахилгаан гүйдлээр цохигч бууг хэрэглэх зорилгыг тодорхойлж цахилгаан гүйдлээр цохигч бууг 4-5 метрийн зайд байгаа хүний биед чиглүүлэн хэрэглэх бөгөөд нэг газар 3 секундээс илүүгүй хугацаагаар үйлчилж байхаар байрлалыг сольж хэрэглэх ба энэ хугацаа нь араатан амьтанд 5 секундээс илүүгүй байхаар тооцогдоно.
  • Ø Цахилгаан гүйдлээр цохигч болон цахилгаан гүйдлээр цохигч бууг хүний биеийн цээж, нуруу, гар, хөл, гуяны хэсэгт хэрэглэхэд тохиромжтой бөгөөд нүүр, толгойн хэсэгт хэрэглэхийг хориглоно. Боломжтой бүх тохиолдолд хүний биеийн ил харагдах хэсэгт хэрэглэхийг хориглоно.
  • Ø Цахилгаан гүйдлээр цохигч болон цахилгаан гүйдлээр цохигч бууны үйлчлэл нь хүний биеийн булчинлаг хэсэг зангирах, өвдөлт өгөх, мэдрэлийн систем түр сарних хэлбэрээр 5 минут үйлчлэх бөгөөд 20 минутын дараа үйлчлэл бүрэн арилна.
  • Ø Цахилгаан гүйдлээр цохигч болон цахилгаан гүйдлээр цохигч бууны хэвийн ажиллагааг шалгаж, унтраалгыг ажиллуулсан байх бөгөөд бороо, устай газарт хэрэглэхээс зайлсхийх, чийгтэй газарт хадгалахыг хориглоно[9] гэж тус тус тодорхойлсон байна.

Гадаадын өндөр хөгжилтэй болон хөгжингүй орнуудын цагдаа болон хууль сахиулах бусад байгууллага нь өөрийн хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргээ гүйцэтгэхдээ албаны үйл ажиллагаандаа цахилгаан гүйдлээр цохигч буу буюу “Taser X-26” загварын бууг өргөнөөр ашиглаж байна.

Тухайлбал манай хойд, урд хөрш болох ОХУ, БНХАУ болон АНУ, Англи, Израль, Энэтхэг гэх зэрэг улс орны цэрэг, цагдаа болон хууль сахиулах салбарын алба хаагч нь гэмт этгээд болон зөрчил гаргасан хүний хууль бус үйлдлийг таслан зогсоох, саатуулах, баривчлах, аюулгүй байдлыг хангах үедээ “Taser X-26” загварын цахилгаан бууг ашиглаж байна.

Тус цахилгаан бууны ажиллах зарчим, техникийн үзүүлэлт, хүний биед хэрхэн нөлөөлөл үзүүлдэг талаар товчхон авч үзье.



[1] Цагдаагийн албаны тухай хууль 2013 оны 07-р сарын 05-нд батлагдсан 9 бүлэг, 42 зүйлтэй хууль юм.

  Энэ хууль 2014 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн.

[2] Цагдаагийн албаны тухай хуулийн 33-р зүйлийн 33.6 дахь заалт

[3] Цагдаагийн албаны тухай хуулийн 28-р зүйлийн 28.1 дэх заалт

[4] Цагдаагийн албаны тухай хуулийн 28-р зүйлийн 28.3 дахь заалт

[5]С. Нарангэрэл  “Эрх зүйн толь бичиг”  2008 он

[6] Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2014 оны 01-р сарын 16-нд батлагдсан 22 зүйлтэй хууль юм.

[7] Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 16-р зүйл

[8] ХЗС-ын 2014 оны 07-р сарын 10-ны өдөр баталсан “Тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх заавар"

[9]“Тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх заавар"-ын 3.6.3 дахь хэсэг. 2014 онyer.....

  • 2015-11-04
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх