2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

“Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт-ярилцлагат оролцоно уу.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей нь жил бүрийн 11 дүгээр сарын 2-ны өдрийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр” болгохтухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан юм. Глоб Интернэшнл төв ТББ анх удаа энэ өдөрт зориулан кампанит ажил зохион байгуулж байна.

 

2014 оны 10 дугаар сарын 31-ний Баасан гарагийн 09.00-13.00 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд “Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-т зориулсан “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө бол хүний эрх” уулзалт-ярилцлага зохион байгуулна.

Уулзалт-ярилцлагын үеэр мөн Хүний эрхийн ТББ-ын Форумаас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд илгээсэн “Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөө” тайлангийн тухай мэдээлэл хийж, санал бодлоо солилцоно.

Уулзалт-ярилцлагыг Глоб Интернэшнл төв, Хууль зүйн яам, Нээлттэй Нийгэм форум болон ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 324627, 99035470 утсаар буюу globemon@gmail.com хаягаас лавлана уу.

  • 2014-10-27
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх