2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

НИЙСЛЭЛ ХОТ ДАХЬ ГЭМТ ЯВДЛЫН ЧИГ ХАНДЛАГА, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМ

Нийслэлийн хүн амын ачааллыг дээрх суурин хүн амын тоон үзүүлэлтээр үзэж болох ч их, дээд сургуульд суралцагчид (175000 /үүний 100,000 хөдөө орон нутгийнх), шилжин ирэгсэд (30 000, 2004 онд 68808), шинээр төрж буй хүүхэд (33 000), суурин хүн амаар улсын хэмжээний хүн амын 46 хувь нийслэлд амьдарч байна гэх боловч, Нийслэлд Монгол Улсын хүн амын ойролцоогоор 52 ба түүнээс хувь нь амьдарч, ажиллаж, сурч байна. 2010 оны хүн амын тооллогоор 63 хувь нь амьдарч буй дүн гарсан байдаг.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэргийн эзлэх хувийн жин 2012 онд 58.4 хувь[1] байжээ. Энэ үзүүлэлт цаашид өсөх хандлагатай байна. Хүн амын төвлөрөл, нийгэм, эдийн засаг, дэд бүтцээ дагаад хот руу чиглэсэн хөдөлгөөн ихэссэн, хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд суурьшиж, төлөвшөөгүй байдлаас болж гэмт хэргийн гаралт их байна. Монгол Улсын хувьд “Улаанбаатар хот гэмт хэргийн үнэмлэхүй төв” болж байна.



[1] ЦЕГ-ын Мэдээлэл, судалгааны төвөөс гаргасан статистикийн мэдээллээр

  • 2014-05-13
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх