2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

XXI зууны шүүхийн шинжлэх ухааны дэлхийн хандлага

Гэмт хэргийг мөрдөх шинжлэх ухааны өсөлт хөгжил болон түүнийг хууль зүйн систем хүлээн зөвшөөрөх нь нэгдүгээрт, хөгжсөн нийгэм нь гэмт хэргийг шийдэхэд мухар сүсэгт тулгуурлсан шинжлэх ухаанч биш өнгөрсөн зууны арга барилын эсрэг шинжлэх ухаан ба технологийг хэрэглэхэд бэлтгэгдсэн, хоёрдугаарт, бусад хэлбэрийн нотлох баримт болон гэрчээс илүүгээр хатуу, биет нотолгоо болон шинжээчийн санаа бодолыг илүү хүчтэй баталгаа гэж үздэг итгэл үнэмшил дагалдаж байдгийг баталж байна.

   Энэ цэгээс харвал бид эрүүгийн хэргийн шинжлэх ухааны хамгийн чухал шинж чанар бол техникийн давуу тал юм гэдэг нь бүр энэ зууны эхэнд тодорхой болсон ба дараагийн арваад жил, мөн дараагийн зуунд хэрэглэх гэмт хэргийн шинжлэх ухааны шийдвэрлэх хандлагад тулж ирээд байна.

1. Гэмт хэргийн техникүүдийн энэ тэргүүний асуудлууд

a)     Уламжлалт болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн конвенцуудаар гэмт хэргийг мөрдөх шинжлэх ухааныг категоржуулахдаа гэмт хэргийг шийдэх техникүүдийг түүний тактик болон стратегийн хамт гэмт хэргийг шийдэх арга зүйн дэд категори гэдгээр хамт тавьж болно. Сүүлчийнх нь мөрдлөгийн онцлог болон гэмт хэргийн мөрдлөгт хэрэглэдэг арга зүйг илрүүлж, мөн гэмт хэргийг шийдэх техник болон тактикийг агуулж байдаг. Гэмт хэргийг шийдэх стратегүүд нь энэ салбарын шинэ тулгуур болох ба гэмт хэргийг бууруулах санаачлагууд, гэмт хэргийг шийдэх бодлогыг хэрэгжүүлэх, төлөвлөх зэрэгтэй холбогдсон бүх талыг хамарч түүний үндсэн чиг шугмыг хангаж байдаг. Эрүүгийн хэргийн бодлогын төлөвлөлт болон санаа шийдэл нь гэмт хэргийг мөрдөх ба түүнийг бууруулах сонирхлын үүднээс залхаан цээрлүүлэх, эсвэл урьдчилан сэргийлэх арга хэмжээг аль алиныг хослохын зэрэгцээ энэ салбарын хэсгүүд хоорондын хамтын ажиллагаагаа төлөвлөж, эрчимжүүлдэг. Гэмт хэргийн шинжлэх ухааныг товч тодорхойлох шатанд бид ирээд байгаа бөгөөд тэгэхдээ үүнийг гэмт хэргийн эсрэг хамгаалах болон энэ тухай тодорхой мэдээллээр хангадаг техник, тактик арга хэрэгслүүдийн цогц болгон үзнэ. Тийм болохоор гэмт хэрэг шийдэх стратеги нь тухайн үйл явдалд холбоотой (гэмт хэргүүдийн бүлэглэл) үзэл санааг боловсруулдаг бол, гэмт хэрэг шийдэх техникүүд болон тактикууд нь тухайн үйл явдалтай холбоотой мөрдөж илрүүлэх явцад анхаарлаа илүү хандуулж байдаг.

b)     Гэмт хэрэг мөрдөх шинжлэх ухаан нь 20-р зууны эхэн үед бий болсон учраас гэмт хэргийн шинжлэх ухааны систем дотроо онцгой байр суурь эзэлдэг. Энэ нь маш практик үр ашигтай, хэрэглээний шинжлэх ухаан тул өнгөрсөн зуу гаруй жилийн турш цар хүрээний хувьд маргаантай байсаар ирсэн. Мөн мэдлэгт суурилсан энэ салбар цаашлан салбарлан хөгжихийн хирээр хурдан өсөж байна. Энэ өөрчлөлт нь гэмт хэрэг шийдэх техник болон байгалийн шинжлэх ухаан дээр суурилсан зарчмууд дээр тод харагддаг. Энэ дэвшил ба хувьсгал нь  зан төлөвийн болон харилцааны шинжлэх ухааны үндэс болсон гэмт хэрэг шийдэх тактикт ч, мөн ирээдүйн шинжлэх ухааны суурьт ч харагдахгүй байна. Үүний зэрэгцээ гэмт хэрэг шийдэх тактик хэрэглэн үнэтэй мэдээлэл цуглуулах нь дэлхийн түвшинд маш түгээмэл болсон. Жишээ нь, хамгийн өргөн хэрэглэгддэг байцаах арга болон гэрчийн мэдүүлэг авах нь гэмт хэргийн талбар дээр ч, мөн нүүрэлдүүлэх үед ч хэрэглэгддэг. Америк хандлага нь баривчлагааны улмаас гарч ирсэн нүгэл наминчилалын үнэн зөв эсэхэд эргэлздэг ба мөн ийм байдлыг шүүхийн танхимд нотлох баримт болгон үр дүнтэй хэрэглэх нь асуудалтай юм. Өөр нэг анхаарах зүйл бол гэрчийн мэдүүлж байгаа мэдүүлэг нь сэтгэл зүйн итгэл үнэмшлийн  бүх хэв маягт субъект болдог ба тэд заавал үнэнийг хэлэх шаардлага байхгүй. Амьдралаас урган гарсан туршлага болон судалгаа шинжилгээний үр дүнгээс харахад анх удаа асуугдаж байгаа гэрчид (заримдаа сэжиглэн ч болдог) гэмт хэрэг шийдэх тактик хэрэглэхэд тэд өөрийн эрхгүй алдаа гаргах хандлагатай байдаг. Энд худлаа мэдүүлэг өгч байгаа олон тооны хүмүүст хамааралгүй (гэрч болон хэрэгтэн) юм. Англиаар ярьдаг орнуудын хувьд нүүрэлдүүлэхийг асуух арга гэж үзэхгүй бөгөөд тийм болохоор хэрэглэдэггүй. Үнэнийг хэлүүлэхийн тулд полиграф гэх мэт аппаратаар физиологийн өөрчлөлтүүдийг хэмждэг арга техникийг байнга хэрэглэдэг.

Хэрэв бид гэмт хэрэг шийдэх тактикийг хэрэглэх талаар санал, горимыг үргэлжлүүлэн ярья гэвэл өөр нэг тодорхой болсон үзэгдэл байгаа бөгөөд энэ нь өнөө үед хэрэглэж байгаа техникийн онцлог үзүүлэлттэй гэмт хэрэг илрүүлэх техникүүдийн тухай юм. Юуны өмнө нэг зүйлийг тодорхойлох нь чухал бөгөөд энэ нь 21-р зууны гэмт хэргийн мөрдлөгө нь өргөн хүрээний техникийн суурьтай ба бичлэг хийх, хамгаалалт хийх, сэжиг бүхий материалыг шинжлэхэд (зарим нь хүний нүдэнд үзэгдэхгүй) зориулсан тоног төхөөрөмж, хэрэгслийг өргөн хэрэглэж байна. Мөн айл нэгжхэд мөрдөгчид орчин үеийн эрж хайх зориулалт бүхий техник хэрэгслүүд болох хэт ягаан туяаны гэрлүүд, хана нэвт харагч хянагчууд, илрүүлэгч зэргийг тодорхой нэг зүйл (алт, метал зэвсэг, эм-хар тамхи, уран, хуурамч мөнгө) буюу хүнийг (оргодол, нуугдсан хүн) эрж хайхад хэрэглэж байна. Бид энд мөн дахин сэргээлтийн тухай ярих хэрэгтэй. Амжилтын нэг чухал хүчин зүйл бол гэмт хэргийн газрыг яг жинхэнэ юм шигээр дуурайлган дахин бий болгох явдал бөгөөд ижил нөхцөл байдалд болсон явдлыг үзүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ нь техникийн асуудлаар шийдэгддэг. Өнөөгийн нөхцөлд гэмт хэргийн бүртгэл, гэмт хэргийн задлан шинжлэл, үр ашиг бүхий мэдээллийн хадгалалт, компьютержсэн мэдээлэл хадгалалт гэх мэт шинэ гэнэтийн техник аппаратууд бий болсоор байна.  Гэмт хэрэг шийдэх тактикийн цорын ганц үнэн зөв арга бол магадгүй харилцан солилцдог техник биш, харин мөрдлөгөтэй холбоотой төлөвлөлт, зохион байгуулалт, мэдээллийг харьцуулан судлах, шинжлэх зэрэг тус болох компьютерын тусламж бүхий техникүүд юм.

c)  Энэ зууны эхэн үе гэхэд зохион байгуулалттай гэмт хэрэг нь гэмт хэргийн мөрдөлтөнд маш их сорилт авчирсан. Үүний цар хүрээ нь өдөр тутмын амьдралын бүхий л хэсгийг хамарч байлаа. Хамгийн гол хэргүүд бол мансууруулах бодис, биеэ үнэлэгчид, урлагийн бүтээл хулгайлагчид, зэвсэг наймаалагчид болон алан хядагч нарын үйл ажиллагаа байв. Үүний зэрэгцээ энэ хэрэгт оролцогчид дэлхий дээрх олон янзат хүмүүсийн дунд орж нуугдсанаар гэмт хэрэг шийдэх тактикүүдийг хэрэглэх боломжийг бууруулж байна.  Зохион байгуулалттай гэмт хэрэг нь, нэрнээсээ харахад л сайн байгуулагдсан, боловсронгуй болсон, техникийн хэлээр яривал маш сайжирсан, өндөр стандартын ажиллагааг явуулах чадвартай байдаг. Тэдгээрийг илрүүлэх, үр дүнтэйгээр урьдчилан сэргийлэхэд зөвхөн сүүлийн үеийн техник хэрэгслийн хүчээр амжилтанд хүрэх боломжтой. Эдгээр систем нь хүн, барилга байгууламжийг тодорхойлохын тулд хиймэл дагуулын тусламжтай дэлхийг хайгуулдан тодорхойлж, бичлэг хийх зэрэг орчин үеийн гэмт хэргийн мөрдлөгөд зайлшгүй шаардлагатай, техникийн өндөр стандарт бүхий чадвартай байдаг.    

d) Шүүхийн өрөө бол гэмт хэргийн мөрдлөгийг хийх, таслах газар бөгөөд шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээн авдаг газар юм. Туршлагаас харахад, дэлхийн хөгжингүй орнуудад гэмт хэргийн мөрдлөгийн хөзрийн картууд юмуу, эсвэл хахууль авдаггүй гэрчүүд маш чухал баримт нотолгоог өгдөг ба биет нотлох баримтууд, сэжүүр материал зэргийг батлахад шинжлэх ухаанд суурилсан аргуудыг хэрэглэдэг. Эдгээр нь байгалийн шинжлэх ухааны онцлог болон үсрэнгүй хөгжлийн тусгай мэдлэг, судалгааны үр дүн, шинжлэх ухааны шалгуур систем дээр тулгуурласан байдаг.

Байгалийн шинжлэх ухааны үндсэн салбаруудад (биологи, физик, хими, математик гэх мэт) гарч ирсэн хөгжил дэвшилүүд нь гэмт хэргийн шинжлэх ухааныг судалдаг хавсрага шинжлэх ухааны салбаруудад богино хугацаанд тусгалаа олж байна.  Ялангуяа нийгмийн шинжлэх ухаанаас илүүтэйгээр байгалийн шинжлэх ухаанд илүү тусгалаа олдог. Гэмт хэргийн шийтгэлд тэдгээрийг туршсан нь дэлхий нийтийн шүүхэд тодорхой бөгөөд байгалийн шинжлэх ухааны факт дээр үндэслэсэн нотолгоотой үед л буруугаа хүлээх нь ихэссэн.

2. Жижиг зүйлүүд (бичил дуран болон жижигхэн хэмжээт зүйлүүд)

Эхний хэсэгт гаргасан санаагаа хадгалан гэмт хэргийн мөрдлөгийг өргөн утгаар авч үзвэл гэмт хэрэг болон буруутан этгээдтэй холбоотой эд мөрийн баримт, сэжүүр нь гол чухал үүрэгтэй. Миний бодлоор, дэлхий дахины хандлага бол гэмт хэрэг илрүүлэх технологийн нарийн төвөгтэй байдал нийт тоондоо урвуу харьцаатай ба эд мөрийн баримт, сэжүүрийн чанарын асуудал тухайн талбарт хариуцан үлдсэн мөрдөгчдийн анхааралд үлджээ. Үүгээр юу хэлэх гэсэн юм бэ гэвэл, гэмт хэрэг шийдэх техник дэх дэвшил нь гэмт хэргийн сайжирч байгаа үйл ажиллагаатай хоорондоо тохирч байдаг. Харамсалтай нь, гэмт хэрэг мөрдөх шинжлэх ухааны төлөөлөгчид гэмт хэрэг үйлдэгчдээс хоцорч байна. Гэмт хэрэг шийдэх техникийн аргууд гэмт хэргийн аргуудын стандартаар шалгагдаж байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэгтнүүдийн арга нь мөрдөгчдийн хэрэглэж байгаа аргуудаас илүү давамгай байна.

Үүнээс харвал, гэмт хэрэг шийдэх техник хэрэгслийн өргөтгөл явагдаж байгаа боловч гэмт хэрэгтэй холбоотой сэжүүр, нотлох баримт материалын тоо багасаж байна. Шүүхийн системийн үүднээс харвал, тэнд их хэмжээний техник хэрэгсэл байгаа боловч нотлох баримт цөөрч байна. Ингэж нотлох баримт хангалтгүй болж байгаа нөхцөлд нүдэнд үл үзэгдэх, бичил харуурын сэжүүр, материалын үүрэг нэмэгдэж, мөрдлөгийн үр дүнг шийдэх боломж олгож байна. Хүний нүдэнд үл үзэгдэх иймэрхүү жижиг зүйлийг хавсаргах нь чухал ба тэдгээрийг гэмт хэргийн мөрдлөгөнд оруулж судалж, тодорхойлж, бичиж бүртгэж авах нь нэмэгдэж байгаа бөгөөд хойшид ч ихсэх хандлагатай байгаа. Жишээ нь, хэргийн газар үлдсэн цус, шүлсний дусалд генийн шинжилгээ хийх гэх мэт.

3.Олон улсын чанартай болох

21-р зуунд гэмт хэргийн үйл ажиллагаа улс орны хил байтугай, тив алгасадаг болсон нь эргэлзээгүй билээ. Эдийн засгийн байдлыг бүхэлд нь тусгаж үзвэл гэмт хэрэг нь мөн даяарчлалын явцад шурган оржээ. Тийм болохоор гэмт хэрэг мөрдөгчид ч мөн адил үр ашигтай байх үүднээс даяарчлалд орох шаардлагатай гэдгээ мэднэ. Тиймээс улс орнууд хоорондоо хамтран ажиллах хэрэгтэй. Дахиад л гэмт хэрэг мөрдөгчид муур хулгана болж тоглох болсноо мэдэрдэг. Гэмт хэрэг үйлдэгчид мөрдөгчдөөсөө өмнө олон улсын сүлжээ байгуулж эхэлсэн. Онолын үүднээс, гэмт хэргийн мөрдлөгө ба түүний шинжлэх ухаан аль алинд бүх үндэстнүүдийн эрх ашгийн тулд олон улсын хамтын ажиллагаа сайжирсан. Шинжлэх ухаан нь мэдээллийг дамжуулах бол гэмт хэргийн мөрдлөгө нь стандарт аргуудыг хөгжүүлдэг. Энэ нь зөвхөн үндэстнүүдийн хоорондох хамтын ажиллагааны өргөн хүрээтэй байж хэрэгжих ба биелэлээ олно. Суурь мөрдлөгийн үр дүн нь техник хэрэгсэл болон бичил дурангийн нотолгоо (зэвсгийн дээж, сумны дарь, гутлын өсгий, машины дугуй, машины будаг, цохисон бичиг, дуу хураагуур болон ДНХ), бичиглэл дээр нэгтгэгдэж дэлхийн түвшинд зохицуулагдана. Эдгээрийг цаашид Шүүхийн Шинжлэх Ухааны Институтын Европын Сүлжээ, Европын ДНХ-ын Лабораторуудын нийгэмлэг, Европын ДНХ-ын сан, Шүүхийн Шинжлэх Ухааны Европын Академи зэрэг олон улсын байнууллагууд хэрэглэх шаардлагатай.    

4.  Компьютерчилал

Компьютеруудын гарч ирсэн болон дэлгэрэлт нь 2 нөлөөтэй байсан. Энэ нь нэгдүгээрт, компьютерууд нь гэмт хэргийн зэмсэг эсвэл объект болох нь ихэссэн. Компьютерууд нь үнэндээ ямарч хязгаарлалтгүйгээр хэрэглэгдэж байсан ба түүний програмуудыг болон эд ангийг хорт үйл ажиллагаандаа ашиглаж байна. Цаашилбал бараг дэлхий даяар компьютерыг цорын ганц бичих хэрэгсэл болсон ба харин гар бичмэл гэдэг нь бичгийн машинуудын адил хуучан цагын үл мэдэгдэх сүүдэр болон хувирч байна. Хэвлэгдсэн бичээс болон цахилгаан бичээсүүд нь энэ зууны онцлог юм. Цахим гэмт хэргүүдийг илрүүлэхдээ принтерийг таних болон хуурамч бичиг цаас, гарын үсэг хийх зэргийн аргачлалыг илрүүлэх нь гэмт хэргийн шинжлэх ухааны гол үйл хэрэг мөн.

            Нөгөө талдаа компьютерууд нь гэмт хэргийг мөрдөх, илрүүлэх хэрэгсэл болон хэрэглэгддэг. Тэдгээр нь энгийн мөрдлөгөөр барахгүй мөн гэмт хэрэг тайлах аргачлалууд юм (жишээ нь AFIS, сэжүүрүүдийг тодорхойлох, эд материалын үлдэгдэл, хувь хүмүүс болон тэдгээрийн хоолой гэх мэт). Мөн эдгээрээс гадна компьютерүүд нь мэдээлэл хадгалалтын систем болон шинжилгээ, бас дотоодын болон гадаадын гэмт хэргүүдийг мөрдөх асар том мэдээллийн цуглуулга үйлчилгээ юм. Аль нэг гэмт хэргийн мөрдлөг хэр амжилттай байх нь хэр их мэдээлэлтэй байгаагаас шууд шалтгаалдаг. Гэвч энэ нь мэдээллийн үнэ цэнэ хэр чанартай, найдвартай байхаас хамаарна. Нэг ёсондоо компьютер дээр байгаа мэдээллүүд нь задлан шинжилгээ, шилэн сонголт болон харьцаа холбоонд үр ашигтай байх шаардлагатай. Дээрх парадокс зөрчилдөөн нь энд мөн ажиглагдана: хэдийгээр ерөнхий мэдээллийн сангууд томоохон хэмжээний мэдээлэл агуулдаг хэдий ч цөөнгүй тохиолдолд ач холбогдол үзүүлэх мэдээлэл өгөгдлүүд нь бага байдаг.

            Олон улсын мэдээллийн сангуудыг нэгтгэхийн тулд энэ нь олон улсын чанартай болж зогсолтгүй өргөжиж нягтарших шаардлагатай. Үүний бодит жишээнүүд гэвэл Interpol, Europol, EuroJust, Eurodacболон Schengen-ны ерөнхий бүтцүүдээс харагдана. Schengen Information System (SIS)-ын тохиолдолд, энэ нь мөрдөгчдөд нээлттэй байдаг бөгөөд ингэснээр мөрдөгдөж буй хүмүүс болон обьектуудтай холбоотой мэдээллүүдийг түргэн шуурхай солилцож болдог.

            Улс орнуудад тулгарах хамгийн хэцүү асуудал нь тэдгээр улс орнууд бүнд өөр өөрийн хууль дүрэм, статистик болон технологтой байдаг ба ийм байдлуудаас мэдээллүүдийг хооронд нь тулгах арга зам олох хэрэгтэй юм. Улс хоорондын гэмт хэргийн мөрдлөгүүдийн системийн их хэмжээний ялгаануудыг бүү мартаарай. Ойрын хэдэн жилд нэгдмэл байдалтай, бүгдийг хамарсан систем үүсэх магадлал багатай ч гэмт хэрэг тус бүр, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэргүүдийн хувьд Европын хэмжээний нэгдсэн загвар үүсэн бүтээгдэх ба энэ нь ирээдүйд тавигдан боловсруулагдах нь тодорхой.

            Компьютер технологийн шинчэлэлт нь гэмт хэргийн зураглалт гэх мэргэжлийн чиглэлийг үүсгэсэн бөгөөд энэ нь одоогоор Америкт өргөн хэрэглэж байна. Үүнийг GIS (Geological Information System –Газар зүйн мэдээллийн систем) гэж нэрлэдэг байна. Энэ нь өөр өөр мэдээллийн сангуудаас хэсэг хэсэг мэдээлэл аван шинжлэн судалж хоорондын холбоосыг нь олдог. Үр дүнд нь гэмт хэргийн төрөл болон байрлал нь зураглал болон илэрдэг. Үүгээр халуун цэгүүдийг тодорхойлох, өөрөөр хэлбэл гэмт хэргийн төвлөрсөн газруудыг гэмт хэргийн төрлүүд болон гэмт хэргийн нөлөөтэй цугт нь тодорхойлдог байна. Уг системийн нэгэн сайн тал нь гэмт хэргийн газрын зураг гэмт хэргийн дараа биш гэмт хэрэг болж байх явцад шууд гаргаж ирдэг. Ингэснээр залхаан цээрлүүлэх болон урьдчилсан сэргийлэх үйлдэл хоёуланг нь авч болно.

            Гэмт хэргийн зураглалын ирээдүйн зүг чигийн тодотгол гэвэл бараг бүрэн автомат шинжилгээ хийх чадвартай, бүхэлдээ компьютерчлагдсан систем юм. Энэ системээр гэмт хэрэг болохоос өмнө болзошгүй байдлуудыг урьдчилан мэдэх боломжтой юм. Жишээлбэл, халуун цэгүүдийн тодорхой өөрчлөлтүүдийг тэмдэглэснээр шинэ халуун цэгүүдийн байрлал болон магадлалыг тооцоолж болох юм. Компьютерийн хүч чадал үргэжлэн хөгжихийн хэрээр систем дэхь хиймэл оюун ухааны чадвар мөн хөгжинө.

            5. Мэргэжлийн Чанарын

Өнгөрсөн зууны турш гэмт хэргийг мөрдөх шинжлэх ухаан нь маш олон дэд салбаруудыг бий болгосон ба одоо хэрэг илрүүлэх техник ба тастикийг мэдэхгүй хүн бараг байхгүй болжээ. Өөр нэг хавсрага шинжлэх ухаан болох- хөдлөл зүйн хөгжлийг судалдаг эмнэлгийн шинжлэх ухаанд “эмч” шиг тийм зүйл байхгүй бөгөөд харин гэмт хэргийн шинжлэх ухаан дахь “криминалист” бол янз бүрийн салбарын хамаарч чаддаг. Эдгээр салбарууд нь:

 Траслог: хөл, хуруу, дух, уруул, чих, шүд, гутал, металууд, тээвэрлэлт, машины дугуй болон бусад хэрэгслийг судалж шинжилдэг.

Материалын үлдэгдэл: үнэр, үс, ангийн үс, бөс бараа, цус, шээс, үрийн шингэн, бусад хүн ба амьтны үлдэгдэл, будаг, шил, хөрс, хуванцар, метал, лаа, нунтаг, эм, эрдэс бодис, шавьж, ДНХ;

Бусад хэрэг шийдэх техникийн аргууд: бичиг баримт, гар бичиг, цохисон бичиг, гарын үсэг, рэвлэсэн бичиг, зураг, зэвсэг, дарь, тэсрэх бодис, гал, дуу хоолой тодорхойлох, физиологийн шалгуур, компьютераар тодорхойлох, вирусжүүлэх, фото-видео тодорхойлолт, гэмт хэргийн хүн судлал, инженерын алдаа;

Хэрэг шийдэх тактикүүд: гэмт хэргийг задлан шинжлэх, хавтаст бүрдүүлэлт хийх, зан төлөвийн шинжлэх ухаан, шүүхийн асаргаа сувилгаа.

Дээрх жагсаалтаас харахад салбар тус бүр тусгай мэргэжил шаардах нь тодорхой байна. Өнөөдрийн шаардлагын хүчтэй хэрэгцээ нь мөрдлөгийн түвшин өндөр байх тусам, шинжлэх ухааны зарчим, аргуудыг хэрэглэх шинжээчийн түвшин өндөр байх ба хувь мөрдөгчийн ял шийтгэл нарийн байна. Гэхдээ, нэг мөрдөгчийн ажлын дундаж чанар өссөн байна. Гэмт хэргийн мөрдлөгийн шинжээч нар маш нарийн жимээр ажиллах нь ихэсэж байгаа нь эдгэээр жимээр өргөн хэмжээгээр ажиллаж, мөрдлөгийн гол асуудалд маш нарийвчлалтай, тодорхой хариулт өгөх болно.

Энэ дэлхийн хамгийн хөгжилтэй орнуудад явагдаж байгаа мэргэжлийн нарийн сургалтанд судалгааны лаборатори болон суурь судалгаа явуулдаг их сургуулиудын шинжлэх ухаанч хөтөлбөрүүд тусалж байдаг.

Гэмт хэргийн судалгааны шинжлэх ухаанд хамгийн чухал амжилтуудыг гаргасан АНУ-д гэхэд 600 гаруй хуулийн институт шүүхийн шинжлэх ухааны сургалтыг санал болгож байдаг бөгөөд 20 гаруй их дээд сургууль, коллежед бакалавр, магистер, докторын сургалтыг санал болгож байна. Цаашлаад, шүүхийн шинжлэх ухааны курсуудыг дунд сургуулийн боловсролын түвшинд заадаг ба 1880-аад оноос их сургуулиудад зааж эхэлсэн түүхтэй. Энд эхний 2 жил оюутнууд биологи, хими, физик, органик хими, биохими, математик судлах ба дараагийн 2 жилд тэд шүүх танхимийн үйл явц, техникийн шинжлэх ухаан, гэмт хэрэг судлалын зарчмуудыг судалдаг. Сүүлийн 2 симестерт серологи, баллистик, фото зураг, хор судлал, гэрлийн микроскопын шинжилгээ, шилний шинжилгээ үздэг. Төгсөлтийн дараах сургалтанд мөн аналитик хими, генетик, дархлал судлал, хуулийн анагаах ухаан, бичиг баримтанд шинжилгээ хийх, хурууны хээ, янз бүрийн хувилбарын гэрлийн микроскопууд, цахилгаан микроскопууд, хэвлэмэл зүйлийг харьцуулан судлах, үндсэн эслэгийн харьцуулан судалгаа, оптик талст судлал, галдан шатаах аргачлалын судалгаа, биет нотлох баримтыг цуглуулж шинжлэх, цаас, будаг, бэх, мод, хөрс гэх мэт юмсын бодисыг тодорхойлох, хуулийн анагаах ухааны суурь мэдлэгийг олж авах, полиграф техник болон дуу хоолой тодорхойлох зэрэгт суралцдаг.  Эдгээр сургалтууд нь хэд хэдэн судалгааны ажлыг багтаах ба үр дүн нь дипломын ажил болон хэвлэгддэг. Үүнээс цааш дээд түвшний курсууд нь шинжлэх ухааны зэрэг цол олгох сургалтууд байна.

6. Хувьчлал

Гэмт хэргийн шинжлэх ухааны зарим нарийн талбарт хувийн секторын төлөөлөгчид гарч ирэх нь нэмэгдсээр байгаа энэ үзэгдэлд мэргэших нь хариуцлагын талыг үүрэх явдал юм. Үүнд дэлхийн эргэн тойронд хамгаалалтын компаниуд бий болж байгааг бид дурьдаж болно. Тэдний үүрэг хариуцлага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд санаачлагатай байх (эргүүл хийх, зэвсэглэсэн харуул, өргөн хүрээний ТВ хяналт) боловч тохиолдлын чанартай хөдөлж байдаг. Жишээ нь, хувийн мөрдөгчийн явуулж буй мөрдлөгийн тохиолдол. Мөн шинжилгээний янз бүрийн салбарт хувийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд тэд өөрсдийн үйлчлүүлэгч нартай гэрээ хийн дээр дурьдсан бүх салбарт ажиллах чадвартай байдаг.

Мэргэжлийн хүний хангаж байгаа хамгаалалтын албыг зах зээлийн эдийн засгийн бүтээгдэхүүн гэж үзнэ. Зах зээлд эзлэх байр суурийн төлөөх зах зээлийн өрсөлдөөн нэмэгдсээр байна. Гэмт хэргийн мөрдлөгөд оролцох хувийн секторын хэмжээг муж улс бүр өөрийнхөөрөө тогтоох ба эцсийн эцэст энэ нь мужийн маш чухал хариуцлага юм. Гэхдээ ихэнх хөгжингүй орнууд эрүүгийн гэмт хэргийн элемент зохион байгуулалттай болох нь ихсэж, гэмт хэрэг өссөөр байгаа өнөө үед түүнтэй тэмцэхэд тусламж хэрэгтэй гэдгийг ойлгодог болсон. Иргэдээ хамгаалах нь олон нийтийн анхаарууштай асуудал болсоор байгаа бөгөөд дан ганц улсын байгууллага үр дүнтэй явуулж чадахгүй юм. Хувийн секторын төлөөлөгчид улсын нөөц хүч болон өдөр тутмын амьдралд гарч ирдэг. Энэ нь улам улмаар нэмэгдсээр байна. Тэд олон нийтийн аюулгүй байдалд үүрэг гүйцэтгэж байхдаа эрүүгийн хэргийн шинжлэх ухаантай холбогдсон янз бүрийн асуултыг эрж судлах шаардлага тулгардаг боловч ихэнхдээ гүйцэтгэлдээ анхаардаг. Ихэнх тохиолдолд хариуцагч өөрийн зардлаар дээрх асуудалд хариулахаар авдаг. Энэ хүн улсын шинжээчийн өрсөлдөгч болох ба гэхдээ энэ нь шударга өрсөлдөөнийг бий болгож мөрдлөгийг амжилттай, хурдан шийдэхэд тусалдаг. Энэ бол хүн бүрийн хүсэл сонирхол юм.

Эцсийн бодол

Дээр дурдсан чиг хандлагууд нь хүнд байхаар төлөвлөгдөөгүй ч энэ зууны үндсэн суурь хандлагуудыг агуулсан. Тэдний дунд тоологдошгүй холбоос хэлхээнүүд харагдана. Гол нь шинэ технологийн дэвшил нь суурь болон бусад бүх хүрээг хамарсан дэвшилтэт ашиг тусыг багц багцаар нь хангадаг. Компьютер бол дэлхий дахины эв санааны нэгдэл, технологийн давуу тал, чанарын мэргэшил зэрэгт бололцоо олгож буй нээлт бөгөөд мөн хувийн хэвшлийн ажилд ч том хэмжээний үндэслэл баримт болдог юм.

Ийм хэлхээ, холбоос болон харилцан ашигтай байхаас гадна тэд өөрсдийн зорилго болон дэвшилд анхаарлаа хандуулахыг нэг зүйл гэж үзнэ. Гэмт хэргээс сэргийлэх болон мөрдлөгийн хэрэгсэл тоо хэмжээ, ялангуяа чанар нь илүү аюулгүй дэлхийг бий болгоно. Бид ийм эрмэлзлийг дэмжихээс өөр яах бил ээ.

  • 2014-03-20
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх