2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛС ДАХЬ КИБЕР ГЭМТ ХЭРГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ДҮГНЭЛТ, САНАЛ

“Манай улсад өдөрт 30 мянгаас зуу гаруй мянган кибер довтолгоо, халдлага орж ирдэг. Эдгээр халдлагын ная гаруй хувийг сонирхогчид компаний мэдээлэл, сервер рүү орох гэсэн оролдогчид эзэлдэг. Харин үлдсэн хорин хувь нь ноцтой. Өндөр мэргэшсэн мэргэжлийн хүмүүс аль болохоор мэдэгдэхгүй, ул мөр үлдээхгүйгээр мэдээллүүдийг хуулдаг. Ийм довтолгоонууд сүүлийн үед ихэссэн.

  Хамгийн их довтолгоо Хятадаас ирдэг. Дараа нь хойд хөрш. Тэгээд Америкаас. Цаашилбал Тайвань, Солонгос, Япон, Бразил гээд олон орноос довтолгоо ирдэг” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

“Компьютер, мэдээллийн сүлжээ, интернет ашиглан үйлдэгдсэн бүх төрлийн гэмт хэрэг”. Кибер гэмт хэрэг нь дараах байдлаар ангилагдана.

—Хувь хүний эсрэг (вирус, залилан, фишинг, спэм г.м)
—Өмчийн эсрэг (бусдын эд хөрөнгийг сүйтгэх, хортой програм тараах г.м)
—Төрийн эсрэг (Кибертерроризм, Мэдээллийн дайн)

  Кибер гэмт хэрэг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 – 229 дүгээр зүйлүүдэд тодорхойлсноос хавьгүй өргөн хүрээтэй ойлголт юм.  Кибер гэмт хэрэгтэй тэмцэж буй олон улсын практикаас харахад ойролцоогоор 20 орчим гэмт хэргийн шинжтэй бие даасан үйлдэл, эс үйлдэхүй байдаг, тэдгээрийг эрүүжүүлэх шаардлагатай юм.

  Монгол Улс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд мэдээллийн аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдлын бие даасан нэг төрөл гэж тусгайлан тодорхойлолт өгсөн байхад өнөөг хүртэл манай улс мэдээллийн аюулгүй байдлын суурь хуульгүй явж ирсэн.

  • 2013-10-02
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 130 үзсэн тоо
Нэвтрэх