2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Дэлхийн эрүүгийн загвар хуулийн үзэл баримтлал ба Монгол улсын эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн чиг хандлага

А. Объектив шалтгаан: /3 хүчин зүйл/

1.Шилжилтийн болон зөрчилдөөний хямралын дараахь үеийг туулж буй олон улс оронд эрүүгийн хууль тогтоомжийг шинээр гаргах, гэмт хэрэгтэй тэмцэх, ялын оновчтой бодлогыг эрэлхийлэх, эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн жишиг орчныг бүрдүүлэх бодит шаардлага бий болсон
2.Хүний эрхийн үнэт зүйлсийг эрүүгийн эрх зүйгээр хамгаалах шаардлага өсөн нэмэгдэж, гэмт хэргийн тухай үндэсний хууль тогтоомжийг Олон улсын гэрээ, конвенцэд нийцүүлэх явдлыг НҮБ-ын түвшинд баталгаажуулж, эрүүгийн эрх зүйн салбарт нийтлэг зарчим, стандарт нөхцлүүдийг хүлээн зөвшөөрөх хандлага бий болсон
3.Үндэсний болон Олон улсын аюулгүй байдлыг бий болгох, тухайн улсын эдийн засгийн өсөлт, энх тайван, ардчилал, эрх чөлөөг хамгаалахад эрүүгийн загвар хууль шийдвэрлэх үүрэг, рольтой болохыг дэлхийн улсуудын дийлэнх олонх нь хүлээн зөвшөөрч, байр сууриа нэгтгэсэн г.м.

Б. Субъектив шалтгаан: /4 хүчин зүйл/

1.1980-аад оны эхэн үеэс Хүний эрхийн байгууллагууд гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, эрүү шүүлттэй тэмцэх, ялын бодлогыг хүмүүнлэгийн зарчимд нийцүүлэх талаар өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж, энэ нь олон улсын хэмжээнд анхаарлаа хандуулахад хүргэсэн
2.1990-ээд оны дунд, төгсгөл үеэс Камбож, Зүүн Тимор, Косовод энхийг сахиулах үйл ажиллагаа явагдсан нь үр дүнд хүрч, хямралт нөхцөл байдлыг даван туулахад чиглэгдсэн зөрчилдөөний дараахь эрх зүйн тогтолцоог бий болгоход НҮБ-ын үйл ажиллагааг чиглүүлэх үйл явц эхэлсэн
3.2001онд дипломатич, шинжээч, судлаачдын багийн ахлагч Брахимийн зөвлөмж гарсан ба түүнд Эрүүгийн загвар хууль нь гэмт хэрэгтэй тэмцэх, арга замыг хамгийн оновчтойгоор тодорхойлох чухал хэрэгсэл төдийгүй дэлхийн улс орнуудын хувьд эрх зүйн шинэтгэлийн үйл явцад зайлшгүй анхаарч харгалзах ёстой гэж тэмдэглэсэн
4.Шилжилтийн болон хямрал, зөрчилдөөний үеийг туулж, түүний дараах үетэй золгож буй олон оронд гэмт хэрэг, ялын асуудлыг кодексоор буюу эрүүгийн төрөлжсөн хуулиудаар зохицуулах тухай үзэл санаа НҮБ-ын шинжээчдийн дүгнэлт хүний эрхийн хуульчид болон Олон улсын байгууллага хүрээлэнгийн зөвлөмж зэрэгт олон удаа тусгалаа олсоор ирсэн. г.м.

  • 2013-06-01
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх