2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАН ГАРГАХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГА

Нэг. Үндсэн хуулиар тунхагласан хууль ёсны ашиг сонирхлыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах нь

Монгол улсын Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэт зүйл, хууль ёсны ашиг сонирхлыг зүй зохистой хамгаалж, ялгамжтай хариуцлага тооцох үүргээ бүрэн биелүүлж чадахгүй байна. Социалист нийгмийн харилцаанд нэн тэргүүнд хамгаалж байсан тухайн үеийн үнэт зүйл болох социалист өмч, нийгмийн дэг журам, хамтын аж төрөх ёс гэх мэт нэн тэргүүнд эрэмбэлж хамгаалж байсан харилцаа өөрчлөгдөж, шинэ Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, ардчилсан нийгмийн харилцаанд үнэт зүйл гэж үзэж байгаа ойлголтуудыг материаллаг хэм хэмжээгээр хамгаалах бодлогыг ахин авч үзэх хэрэгтэй болсон.  

Захиргааны хариуцлагын тухай хууль 1992 онд батлагдан хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш эрх зүйн шинэчлэлтийн хүрээнд дорвитой өөрчлөлт ороогүй юм[1]. Энэ хууль нь бусад хуульд заасан санкц, эрх зүйн акт, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнээс бүрддэгээрээ онцлогтой байв. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-аас батлан гаргасан  хуулиудын[2] 70 орчим хувьд нь зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээг тогтоосон байдаг.[3] Өөрөөр хэлбэл ЗХТ хууль тогтоомжид олон тооны хууль, эрхийн актууд хамаардаг, материаллаг хууль төдийгүй мөн нэгэн зэрэг процессын хуулийн шинжийг давхар агуулж иржээ.

Эрх зүйн зөрчилтэй холбоотой асуудлыг энэхүү Захиргааны хариуцлагын тухай хуулиар бүрэн зохицуулж чадаагүй, хэм хэмжээний хоорондын зөрчил, давхардал бий болгосон зэрэг нь иргэдийн дунд хууль сахиулагч, шүүгчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж хардах, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх, гэмт хэрэгтэнд ял завшуулдаг гэж дүгнэхэд хүргэж байгаа бөгөөд энэ нь Зөрчлийн тухай хуулийг Гэмт хэргийн тухай хуультай уялдуулан гаргах гол үндэслэл болж байна.

 

  • 2013-05-27
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх