2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

"Ус бол амьдралыг тэтгэгч амин эрдэнэ"

Сэдвийн үндэслэл: Байгаль эхээс заяатай хүн төрөлхтөн энэ дэлхий дээр амьдрах, эс амьдрах гэдэг асуудал байгаль, дэлхийтэйгээ хэрхэн харьцаж байгаатай шууд хамаарал, шүтэн барилдлагатай билээ . Дэлхий ертөнц хүмүүс бидэнтэй улам бүр харилцан хамааралтай болж байгаа амьдралын цаг хугацааны хөгжил дэвшил, асар хурдтай хөгжиж буй үйлдвэрлэл, хотжилт, хэрэглээний үндсэн хэв маяг нь байгаль орчны нөөцийн хомсдол, сүйрэл мөхлийн шалтгаан болж нийгмийн болон экосистемийн доройтолд хүргэж , хүн төрөлхтөн энэ дэлхий дээр амьдрах, эс амьдрах гэдэг асуудал байгаль, дэлхийтэйгээ хэрхэн харьцаж байгаатай шууд хамаарал, шүтэн барилдлагтай билээ. Өнөө үед улс орон оршин тогтнох, тогтвортой хөгжих үндсийн нэг бол усны нөөцийг түүний нөхөн сэлбэгдэх хэмжээгээр ашиглах, усны нөөц, горимыг зохицуулахад шийдвэрлэх нөлөө үзүүлэх сав газарт урсац бүрдэх бүсийн эхний экосистемийг хамгаалах, үзэл санаа, үйл хэргийг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх нэн чухал байна. Сүүлийн жилүүдэд гол мөрөн, нуур цөөрөм, жижиг горхи, булаг, рашаан усны нөөцийн хомсдол төдийгүй бохирдол ихэсч буй нь аюулын харанга дэлдэж байна. Монгол орны эдийн засгийн нөхцөл байдал, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн талаархи бодит байдалд дүгнэлт хийж, байгаль орчныг хамгаалах бодпого, экологийн тэр тусмаа /усны тухай хууль тогтоомж зөрчих/ гэмт хэрэгтэй тэмцэх арга замыг боловсронгуй болгох асуудал чухлаар тавигдаж байна.

Манай орны нийт ус ашиглалт, хэрэглээ жилд 1.5-1.7 шоо км байгаа боловч улсын хэмжээнд 2011 оны гадаргын усны тоо бүртгэлээр нийт 5787 гол, горхи бүртгэгдсэнээс 357 нь ширгэсэн, 9860 булаг, шанд бүртгэгдсэнээс 1291 нь ширгэсэн, 3415 нуур, тойром бүртгэгдсэнээс 389 нь ширгэсэн дүн гарсан[1] нь ус ашиглалт ба хэрэглээ харьцангуй бага байгаа боловч уур амьсгалын өөрчлөлт голын эх ба сав газрын байгалийн хүчин зүйлийн өөрчлөлт, иргэн аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт ихээхэн өөрчлөлт орж, хомсдол бий болж байгааг харуулж байгаа бөгөөд энэ судалгаанаас үзэхэд манай улсын цэвэр усны нөөц 2020 оныг хүргэлгүй дуусах хомсдолд орох магадлалтай байна.

Дэлхийн хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт хэт дулаарал, цэвэр усны хомсдол, газар хөдпөлт зэрэг экологийн тэнцвэргүй байдалд оруулж буй хүчин зүйлүүдийн нэг болох байгаль хамгаалахын эсрэг гэмт хэрэгтэй холбон судлах хэрэгцээ байна. Монголчууд бид эрт үеэс өвлөгдөн ирсэн онгон зэрлэг уудам байгальтайгаа улдсэн их хувь заяатай ард тумэн билээ. Эзэн богд Чингэс хааны үр сад бидний хайрлан хамгаалах, бахархах, зүйлийн нэг бол өвлүүлэн үлдээсэн энэ байгаль уул усыг хамгаалах, амьтан ургамалын тэнцвэрт байддыг хангах явдал юм. Монгол улсад цөлжилт, агаарын бохирдол, цэвэр усны хомсдол, газар хөдлөлт зэрэг бодит аюул нүүрлэж үндэсний аюулгүй байдлыг хэмжээнд яригдаж байна. Энэ аюулаас байгалиа хэрхэн хамгаалж авран гарах вэ? гэдэг асуудал чухлаар тавигдсан.

ЦЕГ-ын мэдээлэл судалгааны төвөөс гаргасан гэмт хэргийн статистик тоо үзүүлэлтийг харахад Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг бүртгэгдсэн байгаа боловч Усны тухай хууль тогтоомж зөрчих чиглэлээр бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээ байхгүй байгаа нь сайшаалтай боловч энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, шалган шийдвэрлэх, хохирол нөхөн төлөлт орхигдож байгаа нь харамсалтай байна. Энэ төрлийн гэмт хэргийг одооноос цаг алдалгүй хуулийн дагуу шалган пшйдвэрлэж усны нөөцийг зохистой ашиглах, газрын гадаргын усыг бохирдуулах, голдирол чиглэлийг өөрчлөхөөс урьдчилан сэргийлэх экологийн тэнцвэрт байдлыг хангахгүй бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гамшиг нүүрлэсэн байна.

Монгол улсад байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулах хүн амьтаны амьдрах орчинд аюул учруулах бусармаг явдал ихссэн, мөн уул уурхай хүнд үйлдвэр хурдацтайгаар хөгжих болсон энэ үед Эрүүгийн хуульд байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг тэр дундаа Усны тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн зүйлчлэлийг илүү тодорхой болгож хүндрүүлэн авч үзэх хэрэгтэй байх бөгөөд өнөөдөр хөнгөн, хүндэвтэр ангилалд буй нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нөгөө тапаар ус усны нөөцийг зөв зохистой ашиглахгүй, бохирдуулах ноцтой хор хохирол учруулах гэмт хэрэгтэй тэмцэх асуудпыг боловсронгуй болгох шаардлагатай байх учраас тухайн сэдвийг сонгон авч судалгааны ажлыг явуулах болсон.

Судалгааны ажлын судлагдсан байдал:



[1] Усны газрын -2011 тайлан

  • 2013-05-20
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 132 үзсэн тоо
Нэвтрэх