2018-08-27 06:36:41 Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017 хэлэлцүүлэг боллоо.

Нэвтрэх

Мэдээ, мэдээлэл

Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, түлш эрчим хүчний импортлогч орноос экспортлогч орон болох боломж

Өнөөгийн эрчим хүчний салбарт ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн 70 гаруй хувь нь хуучирч ашиглалтын шаардлагыг бүрэн хангахгүйгээс гадна засварын зардлыг өсгөж, салбарын тогтвортой, найдвартай, аюулгүй ажиллагааг алдагдуулан, санхүү, эдийн засгийн чадавхийг бууруулж байна.Эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, ажиллагаа нь салбарын дотоод хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд голлон чиглэгдэж ирсэн бөгөөд салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, найдвартай ажиллагаа хангах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чиглэлээр төдийлөн ахиц гаргаагүй байна. Иймээс эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг үе шаттайгаар шинэчлэн сольж найдвартай, тогтвортой ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх, аюулгүй ажиллагаа, техник ашиглалтын норм стандартыг шинэчлэн боловсруулж мөрдөх нь салбарын хөгжил, аюулгүй найдвартай ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээс гадна орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, бүс нутаг олон улсын хэмжээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.

 

Цахилгаан дулааны үйлдвэрлэлд дан ганц нүүрс шатаах технологи давамгайлж, цахилгааны оргил ачааллыг даах, аваарын нөхцөлд системийг дахин сэргээж аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа нь ОХУ-аас авч буй цахилгааны импортын хараат байдалд байгаа болон техникийн аюулгүй ажиллагааны дүрэм, шаардлагад заагдсан хугацаанаас илүү цагаар ажиллаж, аюулгүй ажиллагааны ямарч баталгаагүй болсон цахилгаан дулааныг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тоног төхөөрөмжүүд, хэт хол зайд баригдсан нэг чиглэлийн урсгал бүхий найдвар муутай цахилгааны дамжуулах шугам, улирлын болон цаг уурын нөхцөл байдлаас хамаарсан, тогтмол бус ажиллагаатай сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрийн ажиллагаа зэрэг нь эрчим хүчний аюулгүй байдлыг сулруулж байна.

Салбарын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин дутагдалтайгаас эрчим хүчийг хэмнэх, зүй зохистой хэрэглээг бий болгох, хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хувийн хэвшлийг татан оролцуулах, хувийн хэвшилтэй үр дүнтэйгээр хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрдээгүй байна. Ийм байдал удаан үргэлжилбэл  салбарын байдал улам доройтон, эрчим хүчний найдвартай, аюулгүй байдал алдагдаад зогсохгүй улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд эргэж сэргээхэд хүндрэлтэй хохирол, алдагдал, хямрал, аюулыг авчрах болно.

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ-д маш тодорхой заагдсан байгаа ч хэрэгждэггүй олон зүйл заалтууд байдаг. Энэ нь манай улс орны эдийн засаг болон нийгмийн бүх л салбарт эрх зүйн чадамж сул дорой байгаагийн илрэл юм. Бодлого хэдий сайн байлаа ч хэрэгжүүлж чадахгүй бол үр дүн гарахгүй. Тиймээс үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх эсвэл өөр төрлийн шинэ хуулиудыг батлах нь тийм ч оновчтой шийдвэр биш. Харин энэхүү үзэл баримтлал, тухайлсан салбаруудын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх тал дээр илүүтэй анхаарах хэрэгтэй.

Төрийн нүсэр том тогтолцоо, өөрөөр хэлбэл сумын сургуулийн цонхыг шиллэх асуудлыг Засгийн газраас төсөв батлахыг хүлээн шийддэг энэхүү хуучирсан арга барилыг халах цаг нь болсон. Орон нутгийн удирдлагад бие даасан эрх мэдэл, төсөв бүрдүүлэх болон захиран зарцуулах эрхийг  олгох, Монгол Улсын аливаа хууль тогтоомж, үзэл баримтлалыг биелүүлэх үүрэг хүлээх, тэдгээрийн биелэлтэд тухайн орон нутагтаа хариуцлагатайгаар хяналт тавих зэрэг эрх үүргийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай байна. Хүн амын тархан суурьшсан байдал болон газар нутгийн алслагдсан нөхцөлд удирдлагын энэ тогтолцоог хамгийн тохиромжтой хэмээн үзэж байна. 

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, цаашлаад хуулийн олон төслүүдийг батлахад маш нарийн судалгаа шаардлагатай. Чанартай, бодитой, нарийн судлагаан дээрээс үндэслэн төрөөс хууль тогтоомж, бодлогыг гаргадаг байх ёстой. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 3.2.4.3-д Газрын тосны бүтээгдэхүүнээр нэг орноос шууд хамааралтай байдлыг багасгаж, улмаар 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангана. Үнийн хэт хэлбэлзэлд өртөх эрсдэлээс сэргийлж, улсын нөөцийг түүхий нефтиэр 6 сараас доошгүй хэмжээнд байлгана гэж заасан байдаг. Ямар түвшинд, хэр зэрэг үндэслэлтэй судалгаан дээрээс гаргасан зүйл заалт болох нь тодорхойгүй. 2011 онд ОХУ – аас импортолдог түлш цаг тухайдаа, тохирсон ёсоор ирж чадахгүй байгаагаас үүдэн бид түлшний хомсдолд орж, дотоодын эдийн засаг ч бага хэмжээний сандралд орж байсан. Түүхий нефть олборлож, түүнийгээ гаднынхны эрх ашигт үйлчлэх замаар экспортлохоос илүүг хараахан хийж чадахгүй байгаа манай улс орны хувьд 2020 он гэхэд дотоодын үйлдвэрлэлээр газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100% хангаж чадах эсэх нь эргэлзээтэй. Энэ мэтээр нарийн судалгаа хийгдээгүй,  хэн нэгэн улс төрч эсвэл холбогдох төрийн ажилтны хүсэл зоригоор шийдэгдэн зохиогддог хууль тогтоомж, үзэл баримтлал байж болохгүй.

2. Эрчим хүчний аюулгүй байдлаа хангах болон түлш, эрчим хүч экспортлогч орон болох боломж, стратегийн нөөц

Манай улс эрчим хүчний 4 системд хуваагддаг бөгөөд 7 дулааны цахилгаан станц, Дөргөн, Тайширын 2 усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг. Өнгөрсөн онд дулааны цахилгаан станцаар 4 тэрбум орчим киловатт/ цаг, усан цахилгаан станцаар 11 сая киловатт/цаг цахилгаан үйлдвэрлэж импортоор 180 сая киловатт/цагцахилгаан худалдан авчээ.

Зөвхөн баруун бүсийн эрчим хүчний систем нь өнгөрсөн жилд хоёр тэрбум есөн зуун сая төгрөгийн борлуулалтын орлого олсон ч зургаан тэрбум дөрвөн зуун сая төгрөгийн зардал гаргажээ.Улсаас гурван тэрбум гурван нэг зуун сая төгрөгийн татаас авч зардлаа нөхсөн ч зуу гаруй сая төгрөгийн алдагдлыг яаж ч чадаагүй аж.[1]

Монгол Улсын бүх дулааны цахилгаан станцуудад иж бүрэн шинэчлэлт хийхэд 160 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо өмнө гарсан байлаа. Баруун аймгийг цахилгаанжуулах Тайшир, Дөргөний “усан” төлөвлөгөө[2] нь эрх мэдэлтнүүдийн ашиг сонирхлоор шийдэгдэж бүх цахилгаан станцаа шинэчилж авах хэмжээний 160 тэрбум төгрөгийг “угааснаар” дуусч байна.[3]
Монгол улс хэдийгээр эрчим хүчний хангамж, үйлдвэрлэлийн хувьд одоогоор доогуур түвшинд байгаа боловч нүүрс, уран, газрын тос, байгалийн хий, нөхөн сэргээгдэх эрчим хүчний илэрсэн болон илрээгүй арвин их баялаг нөөц, томоохон зах зээлд ойр байршил зэргээс хамаараад богино хугацаанд эрчим хүчний хараат орноос экспортлогч орон болох асар их ирээдүй боломж байгаа юм. Энэ талаар ч гадаад дотоодын олон эх сурвалжууд ярьж, бичсээр байгаа. Харин бидний хувьд боломжийг бодит байдал болгох, газрын гүнд байгаа баялгийг зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг амаргүй асуудлууд тулгарсаар байна. Ялангуяа уран, газрын тос, сайн чанарын нүүрс зэрэг стратегийн бүтээгдэхүүнд тооцогдох эдгээр түүхий эдийн нөөц хэр их байна, тэр хэрээрих гүрнүүдийн ашиг сонирхол тэр зүг рүү чиглэж байдаг.

Эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, ажиллагаа нь салбарын дотоод хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд голлон чиглэгдэж ирсэн бөгөөд салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, найдвартай ажиллагаа хангах, өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах чиглэлээр төдийлөн ахиц гаргаагүй байна.

 

Мөн олон улсын эрчим хүчний хөгжилтэй уялдуулах,   техник технологид шинэтгэл хийх асуудал бүрэн орхигдсоноор салбарын хөгжил дэлхийн эрчим хүчний салбарын өнөөгийн хөгжлөөс хол хоцорсон учир салбарын хөгжлийг түргэтгэх, хөрш орон, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх нь салбарын хөгжлийн хойшлуулашгүй зорилтын нэг юм.

 

Эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаанд Зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа гол чиглэл нь болох бөгөөд Монгол Улс энэ бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаанд оролцсоноор Зүүн хойд Азийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг бодитой болгож, ирээдүйд Азийг Европ, Зүүн өмнөд болон Төв Азийг Сибиртэй холбосон эрчим хүчийг дамжуулах, экспортлох эх газрын гүүр болох ач холбогдолтой юм.

Дээр дурдсан боломжуудыг ярихаас өмнө манай улсын хувьд тэдгээр боломжийн гарцуудыг нээн өгч буй стратегийн бүтээгдэхүүн болох нүүрс, уран, газрын тосны тухай дурдах нь зүйтэй.

Нүүрс



[2]Ховд, Увс, Баянөлгий, Завхан гэсэн баруун 5 аймгийг цахилгаанаар хангах зорилгоор босгосон  усан цахилгаан станцууд

[3]“Үндэсний аюулгүй байдлыг өөрчлөхийн тулд “Хөшөөт”-ийг хөдөлгье” Ж.Содоншагай, “Зууны мэдээ” сонин

  • 2013-05-16
  • |
  • 0 сэтгэгдэл
  • |
  • 131 үзсэн тоо
Нэвтрэх