2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН КРИМИНОЛОГИЧДЫН ХОЛБООНЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ

БАДАМЫН БАТЗОРИГ

 

Овог нэр:

Гэгээнтэн овогтой Бадамын Батзориг

Мэргэжил:

Эрх зүйч

Боловсролын болон эрдмийн зэрэг, цол:  

Хууль зүйн ухааны доктор, дэд профессор

Сэдэв: “Эрүүгийн хэргийн нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны онол, практикийн асуудал”

Гадаад хэлний мэдлэг

Орос, англи хэлтэй

Суралцсан байдал:

1994 Цагдаагийн дээд сургууль

1998 МУИС-ийн Хууль зүйн сургууль магистр

2012 МУИС-ийн Хууль зүйн сургууль доктор

Ажилласан байдал:

1993-1994 он. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч

1994-1996 он. Хэнтий аймгийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч

1997 он. Улсын мөрдөн байцаах газрын 6 дугаар хэлтэс мөрдөн байцаагч

1997-2008 он. Цагдаагийн дээд сургууль /Цагдаагийн академи/ багш, ахлах багш

2008-2014 он. Авлигатай тэмцэх газрын албаны дарга

2014-2016 он. Тахарын ерөнхий газрын дэд дарга

2016 он. Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

2016 оны 8 сараас Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга

Бүтээлийн жагсаалт

Толь бичиг

  1. Хамтран зохиогч, Encyclopedia of Mongolian Studies science of law, /Хятад хэлээр/ 2007.

Сурах бичиг, сургалтын гарын авлага

  1. “Криминологийн хичээлийг сурах аргачилсан зөвлөмж” 1998.
  2. “Оюутан, сонсогчид эрдэм шинжилгээний ажил хийх аргачилал” 1999.
  3.  “Гэмт хэргийн нотолгооны ерөнхий онол” 2002.
  4. С.Төрмандахтай хамтран, “Гүйцэтгэх ажлын криминологи” 2004.
  5. Д.Зүмбэрэллхамтай хамтран Сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг нотлох баримт болох нь 2006.
  6. Ж.Бямбаа, Т.Сүхбаатар нартай хамтран "Эд мөрийн баримт” 2006 он
  7. “Хүчирхийлэлд өртсөн хохирогчтой ажиллах цагдаагийн ажилтны гарын авлага” 2007.
  8. “Хараагүй хүмүүст зориулсан эрх зүйн гарын авлага” 2007.
  9. Н.Баясгаланбат, С.Гантулга, С.Ичинхорлоо, Г.Лхагвамаа нартай хамтран “Хүн худалдаалах гэмт хэрэг /Сургагч багшийн гарын авлага, суралцагчдын гарын авлага/ 2009.
  10. Г.Эрдэнэбат, Г.Туяа нартай хамтран “Криминологи” Хуулийн сургуулийн оюутанд зориулсан. УБ., 2013.
  11. “Нотолгооны онол” Хуулийн сургуулийн оюутанд зориулсан. УБ., 2013.
  12. Мэдэх эрх. Иргэдэд зориулсан. УБ., 2013 он. Казак, Монгол хэлээр
  13. Ц.Цэлмэг, Г.Оюунболд, Б.Одонгэрэл нартай хамтран "Авлига, албан тушаалын гэмт хэрэг" Хуульчдад зориулсан. УБ., 2014
  14. “Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтад хүний эрх, хууль дээдлэх зарчмыг хангах нь сургалтын гарын авлага” УБ., 2017.
  15. Г.Оюунболд, Х.Баавгай нартай хамтарсан “Хүүхдийн байцаагчийн гарын авлага” УБ., 2017.
  16. Хамтын бүтээл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” гарын авлага, УБ., 2017.
  17. Хамтын бүтээл “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” гарын авлага, УБ., 2017.

Сургалтын хөтөлбөр

  1. “Нотолгооны онол арга зүй” Хууль зүйн сургуулийн сургалтанд ашиглагдах хичээлийн жишиг хөтөлбөр УБ., 2008.
  2. Г.Эрдэнэбат, Г.Туяа нартай хамтран “Криминологи” Хууль зүйн сургуулийн сургалтанд ашиглагдах хичээлийн жишиг хөтөлбөр УБ., 2008.

Нэг сэдэвт бүтээл

  1. “Криминологийн прогноз, төлөвлөлт” УБ., 1998.
  2. “Эрүүгийн хэргийг нотлох ажиллагаан дахь онол, практикийн асуудал” УБ., 1999.
  3. “Монгол дахь нотолгооны түүхэн уламжлал-1” УБ., 2001.
  4. Б.Болдбаатартай хамтарсан. “Насанд хүрээгүй хүмүүсийн дунд криминологи судалгаа явуулах аргачилал” УБ., 2004.
  5. “Монгол Улсын хэмжээнд 1999-2000 онд бүртгэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, дүгнэлт гаргах ажлын хэсгийн судалгааны тайлан” УБ., 2005.
  6. Л.Отгонбаяртай хамтран “Хууль зүйн шинжлэх ухааны ном зүй” УБ., 2006.
  7. Э.Зууннасантай хамтран “БНХАУ-ын эрүүгийн ба эрүүгийн заргын хууль” УБ., 2006.
  8. Н.Баясгалантай хамтран “АНУ-ын эрүүгийн процесс” УБ., 2008.
  9. Хамтын бүтээл “Гэмт хэргийн цагаан ном” УБ., 2017.

Редакторлосон ном, гарын авлага

  1. Цагдаагийн академийн багш оюутны эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл. 1998-2001 он. Нийт 5
  2. Л.Отгонбаяр “Эрүүгийн ертөнцөд нийтлэг хэрэглэгддэг этгээд үг хэллэгийн толь” УБ., 2002.
  3. Л.Туяа “Криминологи” УБ., 2006.
  4. Хүн худалдаалах гэмт хэргийн зураглал, УБ., 2010.
  5. Авлига, албан тушаалын гэмт хэрэг мөрдөх аргачлал, ерөнхий редактор, УБ., 2011.
  6. Ш.Баасандорж. Франц улсын Эрүүгийн процессын хууль тогтоомжийн түүхэн уламжлал, шинэчлэл. УБ., 2018.

Нэвтрэх

Санал хүсэлт