2018-05-22 02:12:35 “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР"-т оролцохыг урьж байна.

МОНГОЛЫН КРИМИНОЛОГИЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

ГАНБАТЫН ЭРДЭНЭБАТ

 

Боловсрол:

1990 онд Ерөнхий боловсролын сургууль,

1994 онд Цагдаагийн дээд сургууль,

1997 онд Батлан хамгаалахын Их сургууль,

2000 онд Оросын Холбооны Улсын Москва хотод Хуулийн академи

Ажилласан байдал: 

1994-1995 онд Хилийн цэргийн дугаар ангид офицер,

1995-1997 онд Батлан хамгаалахын Их сургуульд багш,

1997-2000 онд Хилийн цэргийн удирдах газарт хуулийн зөвлөх,

2000-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш, Сургалтын албаны дарга,

2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хуулийн асуудал хариуцсан туслах,

2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга

2013 оноос Улсын ерөнхий прокурорын орлогчоор

2016 оноос Монголын Криминологичдын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

Гадаад хэл:

Орос, англи хэлтэй,

 

                       Бүтээлийн жагсаалт:

1.    Төр, эрх зүйн ерөнхий онол. УБ. 1996. бүдүүвч. 4 х.х

2.    Хууль зүйн тест. УБ. 2003. (Эрх зүйн иж бүрэн тест). 1 х.х.

3.    “Монгол Улсын эрүүгийн эрх зүйн удиртгал” сургалтын гарын авлага. Ж.Эрдэнэбулгантай хамтран. УБ. 2004. 15 х.х.

4.    Хорих, цагдан хорих газарт хийх мониторинг. /Б.Амарбаясгалан, Г.Алтантуяа нартай хамтран/. УБ. 2004. 3 х.х.

5.    Гэмт хэрэг. УБ. 2005. /С.Жанцан. Ж.Эрдэнэбулган нартай хамтран/. 1 х.х.

6.    Шүүх шинжилгээ. УБ. 2005

7.    Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг. УБ. 2005

8.    Эрүүгийн эрх зүй. УБ. 2007. 8 х.х.

9.    Хүүхэд ба хууль ёс. Хуульчдад зориулсан гарын авлага. /М.Батсуурь, Б.Энхбаяр, ... нартай хамтран / 4.5 х.х

10. Гэмт хэрэг ба ялын тухай. УБ. 2009. 5 х.х.

11. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын арга зүй. /Г.Оюунболдтой хамтран/. УБ. 2017

12. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтны гарын авлага. УБ. 2017 /зөвлөх/

13. “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном – 2016”. УБ. 2017 он. /зөвлөх/

Эрдэм шинжилгээний өгүүлэл:

1.    “Зохион байгуулалттай гэмт хэргийн зүйлчлэлийн асуудал. Эрх зүй. 2001. № 6-7

2.    “Гэмт хэргийг захиалагчийн тухайд” Эрх зүй. №8-9

3.    “Криминологийн судалгааны найдвартай байдал, түүнийг дээшлүүлэх арга зам” Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2003 он. №4

4.    “Монгол Улс Эрүүгийн хууль тогтоомжийг Олон Улсын Эрүүгийн Шүүхийн Ромын Дүрэмтэй нийцүүлэх асуудал”. Гэмт явдалтай тэмцэх асуудал. 2003 он. №5

5.    Гэмт хэргийн үзүүлэлтийн найдвартай байдлыг дээшлүүлэх арга зам. Эрх зүй. №10-11

6.    “Nullum crimen sine lege” зарчмын социалист хувилбараас үүдэлтэй өв уршиг. Эрх зүй. 2008. №15

7.    Уголовное право РФ и Монголии: некоторые проблемы сравнительного анализа. Стр 134-137. Сравнительное правоведение в странах азиатско-тихоокеанского региона. Улан-Удэ. 2007.

8.    Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн сонгодог зарчмууд үндэсний эрх зүйд бэхжүүлэгдсэн нь. Энтимема цуврал. 2006

9.    Энэрэнгүй ёсны зарчим ба эрүүгийн эрх зүй. Хууль дээдлэх ёс. 2006

10. Сонирхлын зөрчлийн эрх зүйн зохицуулалтын асуудал. Эрх зүй. № 12

11. Эрэг шураг уу, иргэн хүн үү? 54-55 дахь тал. Эрх чөлөө /нийгэм улс төрийн сэтгүүл/ 2008.№1/06/

12. System of criminal liability of Mongolia and techniques of criminal code. Research in brief. Max-Plank-Institue.Freiburg. 2010.

Нэвтрэх

Санал хүсэлт