Блог

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ЖЕНДЭРИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР  (Дэлгэрэнгүй үзэх) ХУУЛИЙН ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР (Дэлгэрэнгүй үзэх)


Posted By Category: Зарлал, Мэдээ мэдээлэлComments: 0

САР ШИНИЙН МЭНДЧИЛГЭЭ

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилдээ элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхний заяа буян тэгш, өлмий өнөд бат орших болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй. #HappyLunarNewYear


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Монголын Криминологичдын холбооны далбааг Асралт хайрханы оргилд мандууллаа.

Монголын Криминологичдын холбооны далбааг, тус холбооны судлаач Г.Дагвасүрэн Асралт хайрхан уулын оргилд 2022 оны 1 сарын 8-ны өглөө, ургахын улаан нарнаар мандууллаа. Асралт хайрхан нь Хэнтийн нурууны ноён оргил бөгөөд д.т.д 2799 м өргөгдсөн. Таныг мөнх цаст уулын босоо цагаан хийморь ивээг!


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Шинэ жилийн мэнд хүргэе!

Амжилт бүтээлийн гэрэл цацарсан Аз жаргалын мөнгөн жимээр Урам зориг хүсэл тэмүүллээр дүүрэн Угтах он айлчлан ирлээ Эрхэм хүндэт танд болон танай гэр бүл, үр хүүхэд төрөл төрөгсдөд "Монголын Криминологичдын холбоо" НҮТББ-ын хамт олноос айлчлан ирж буй шинэ оны халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Гүйцэтгэх захирал М.Сүхбаатар http://criminology.mn/wp-content/uploads/2021/12/МКХолбоо-мэндчилгээ-NY2022.mp4  


Posted By Category: Мэдээ мэдээлэлComments: 0

Гэмт хэрэг шилжих хөдөлгөөнтэй хамааралтай юу?

2000-2020 оны туршид орон нутагт нийт 207938 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг аймгаар нь задалж үзвэл, хамгийн олон гэмт хэрэг бүртгэгдсэн 3 аймаг нь Сэлэнгэ (17991), Төв (16417), Хэнтий (15528) байна (Зураг 1). Харин одоо сүүлийн 21 жилийн турш бүртгэгдсэн нийт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо нь тухайн аймагт шилжин ирсэн ба шилжин явсан хүний тоотой хамааралтай эсэхийг шалгая. Үүний тулд тархалтын...


Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг

Гэмт хэргийн түвшний харьцуулалт: Улаанбаатар хот ба Орон нутаг 2000-2020 оны хооронд Монгол Улсад нийт 498,324 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнээс 285,680 буюу 57.3% нь Улаанбаатар хотод,  207,938 буюу 41.7% нь Орон нутагт (үлдсэн 0.9% нь бусад) тус тус бүртгэгдсэн байна. Энэхүү эзлэх хувь, цаг хугацааны явцад хэрхэн хувьссан болохыг Зураг 1-т харуулав. Зураг 1 дэх үр дүнгээс харахад,  2000 онд...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү?

Тодорхой төрлийн гэмт хэргүүд хамт хэлбэлздэг үү? Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн шинжилгээ хийе. Корреляцийн шинжилгээний талаар энд дарж сонирхож болно. Мөн Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? нийтлэлийг үзэхийг зөвлөж байна. Дараах хүснэгтэд тодорхой төрлийн гэмт хэргүүдийн хоорондын хамаарлын хүчийг илэрхийлэх корреляцийн шинжилгээний үр дүнг харуулав. Тоон мэдээллийн хувьд 2017 оны 1...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? 

Улаанбаатрын гэмт хэргийн түвшинтэй бусад аймгийн гэмт хэргийн түвшин ижил чиглэлд хөдөлдөг үү? Энэхүү асуултад хариулт авахын тулд, корреляцийн коэффициентыг тооцож үзлээ. Корреляцийн коэффициентын талаар өмнөх нийтлэлээр дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энд дарж эргэн үзэж болно. Дараах хүснэгтийн эхний баганад, Улаанбаатар хот ба бусад аймгууд хоорондын гэмт хэргийн түвшний хамаарлыг харуулсан болно. Энд гэмт хэргийн түвшинг бүртгэгдсэн гэмт хэргийн тоог хүн амын...


Posted By Category: Блог, СтатистикComments: 0

Пирсоны корреляцийн коэффициент (Pearson Correlations)

Пирсоны корреляцийн коэффициент “-1”-ээс “1”-ийн хооронд утга авах бөгөөд хоёр хувьсагч хоорондоо шугаман хамаарлын хүчийг хэмжинэ. Пирсоны корреляцийн коэффициентыг “product moment correlation coefficient” (PMCC), эсвэл зүгээр л “корреляци” гэж нэрлэнэ. Пирсоны корреляци нь зөвхөн хэмжигдэх (metric) хувьсагчдад (дихотомик хувьсагчдыг агуулдаг) тохирсон байдаг. Эрэмбийн (ordinal) хувьсагчдын хувьд, Spearman-ий корреляци юм уу Kendall’s tau коэффициентыг, харин нэрлэсэн (nominal) хувьсагчдын хувьд Cramér’s V коэффициентыг...


Posted By Category: Блог, Нийтлэл, СтатистикComments: 0