2018-10-22 09:15:50 Эссэ бичлэгийн уралдаан зарлагдлаа.

МОНГОЛЫН КРИМИНОЛОГИЧДЫН

ХОЛБООНЫ ТАНИЛЦУУЛГА

 

Монголын Криминологичдын Холбоо нь анх 1999 оны 06-р сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд 2012 оны 10 дугаар сарын 2-ны өдөр шинэчлэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа идэвхжүүлэн явуулж байна.

Тус холбоо нь криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сурталчлах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчилдэг сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны, ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.

Одоо холбооны ерөнхийлөгчөөр Г.Эрдэнэбат, Гүйцэтгэх захирлаар Т.Сүхбаатар, Хүндэт Ерөнхийлөгчөөр Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор (sc.d), профессор, Япон улсын нагояагийн их сургуулийн хүндэт доктор, шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, Б.Чимидийн нэрэмжит шагналт, академич С.Нарангэрэл, Монголын Шинжлэх ухааны үндэсний академийн академич, хууль зүйн ухааны доктор профессор, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан, 2013-2016 онд Монгол Улсаас Бүг найрамдах Чех улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд асан, Хууль зүйн доктор Д.Зүмбэрэллхам, Санхүүгийн зохицуулах хорооны Захиргаа удирдлагын газрын дарга, Хууль зүйн доктор Б.Батзориг, Хууль зүйн доктор Н.Баатаржав нарын криминологич, эрдэмтэд байдаг бөгөөд холбооны удирдах зөвлөлд гэмт явдлын шалтгаан нөхцлийг судалдаг, энэ чиглэлээр мэргэшсэн, эрдэм шинжилгээ, практикийн арвин туршлагатай Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, Хууль зүйн ухааны доктор Ж.Эрдэнэбулган, Их засаг Олон улсын их сургуулийн дэд профессор, доктор Ц.Цэлмэг, Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал Г.Туяа, Нийслэлийн Иргэдийн төлөөлөлгчдийн хурлын даргын зөвлөх С.Энхтөр, Улсын Ерөнхий прокурорын газрын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцаа үзүүлэх хэлтсийн дарга асан Г.Ганзориг, Т.Сүхбаатар, Д.Амарсайхан нарын криминологич эрдэмтэн, судлаачид байдгаас гадна холбооны гишүүнчлэлтэй, криминологийг сонирхон судалдаг олон тооны эрдэмтэн, судлаачид байдаг.

Мөн криминологи сонирхогч оюутан, залуу судлаачдыг нэгтгэх, тэднийг хөгжүүлэх, ирээдүйн криминологич эрдэмтдийг бэлтгэх зорилгын хүрээнд МУИС-н Хууль зүйн сургууль, Их засаг их сургуулийн Хууль зүйн сургууль, Хууль сахиулах их сургууль, Монголын Үндэсний их сургуулийн Хууль зүйн сургуульд салбар клубууд байгуулан тогтмол үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр оюутан, залуучуудад эрүүгийн эрх зүй болон криминологийн шинжлэх ухааны хүрээнд цуврал лекцийг тогтмол зохион байгуулдаг.

Дашрамд дурдахад, “Гэмт явдалтай тэмцэх асуудал” сэтгүүлийг тус холбоо нь тогтмол эрхлэн гаргадаг бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал иж бүрэн анализ хийсэн үндэсний суурь судалгааны тайлан болох “Монгол Улс дахь гэмт хэргийн цагаан ном-2016”-г тус холбооны гишүүнчлэл бүхий эрдэмтэн судлаачид хамтран бүтээсэн нь анхдагч болсон билээ. Мөн холбооны гишүүнчлэл бүхий судлаачдын бүтээл болох “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зүй, “Хуульчилсан нэр томьёоны толь” зэрэг бүтээлийг эрхлэн гаргажээ.

Нэвтрэх

Санал хүсэлт